Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулав
2018-05-16

 

"Хайрхан аялагч" клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн 2018.05.16-ны 13 цаг 47 минутад /Улаанбаатарын цагаар/ - д дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд гарчээ. Тэрбээр Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо.

 

Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд гарсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нарын уулчин дэлхийн зулай Эверестэд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.

 

Уулсын спортын мастер Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн 7 ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
tand mash ih bayarlalaa saihan medee baina. Bayar hyrgej ulam ih amjilt hysen erooe
2018-05-17