Хотын даргыг огцрохыг шаардсан жагсаал болно
2018-05-17

"Blue sky" зочид буудлын "Diamond" танхимд

09.00 цагт "Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөн нээлт болно. Холбоо барих утас: 80019000

 

 Гадаад хэргийн яамны хурлын зааланд

09.00 цагт “Ухаалаг засаг” төслийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” семинар эхэлнэ.

 

Төрийн ордонд

09.00 цагт Малчдын улсын зөвлөгөөн эхэлнэ. Энэ удаа бэлчээрийн зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын нийгмийн асуудлыг хэлэлцэнэ.
Холбоо барих утас: 99020804, 80019000

 

Туушин зочид буудлын “СОЁМБО” танхимд

09.00-17.00 цагт UPR дунд хугацааны тайланг дүгнэх уулзалт, хэлэлцүүлэг болно.

 

БХБЯ-ны хурлын танхимд

11.00 цагт БХБЯ-ны захиалгаар "Тэнхлэг зууч" компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг хүлээлгэж өгөх ажиллагаа болно. Холбоо барих утас: 94091139

 

Сүхбаатарын талбайд

11.00 цагт ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор зохион байгуулна. Холбогдох утас: 70122006, 99202166

 

УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд

11:00 цагт Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатарын хооронд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуус, ахмадуудыг хүлээн авах ёслол болно. Утас 8611-4818

 

МҮЭ-ийн 4 давхарт хурлын зааланд

11.00 цагт  Цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суултын талаар албан ёсны байр сууриа илэрхийлж шуурхай мэдэгдэл хийнэ. Холбогдох утас: 99027019, 88007709

 

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт  Монголын допингийн эсрэг төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Сүхбаатарын талбайд

11.00 цагт Гэр хороолол хөдөлгөөн хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж жагсаал хийнэ. Утас: 99043049

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Гал үндэстэн холбооноос "Эх орны төлөө-Их эргэлт" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны 21 тэрбум төгрөгийн хөрөнгийг шүүхийн шийдвэр биелүүлэх явцад үнэгүйдүүлж, үрэгдүүлж, завшсан үйлдлүүдийг нотлох баримттай нь ил болгохоор Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Үлэг гүрвэлийн төв музей

12:00 цагт  "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхимын нээлтийн ёслол эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин