Пянзны өдөрлөг зохион байгуулагдана
2018-05-18

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүх нийтийн автомашингүй өдөр”-т зориулан PC Mall дэлгүүрээс “Пянзны өдөрлөг” зохион байгуулахаар боллоо.  

 

Цагийн урсгалд туугдаж одсон ч үнэ цэнээ алдаагүй нэгэн үе эргэн ирж буй сэтгэгдэл төрөхүйц уянгалаг чамин аялгуу, содон соргог мэдрэмжийг пянзны гайхамшигтай дуугаралтаас авч, дэлхий дахинд эргэн ирсэн пянзны эрин давалгаа Монгол улсад маань ч гэсэн дэлгэрээд байна. 

 

           

Энэ ч үүднээс өөрсдийн мэдрэмж, сонирхлоороо нэгдэж, гайхан биширдэг залуус та бүхнийг PC Mall дэлгүүрийн 40 мянгатад байрлах Epson center салбарын гадна талбайд болох “ПЯНЗНЫ ӨДӨРЛӨГ”-т ирэхийг урьж байна.

           

Зөвхөн энэ өдөрлөгт зориулан олон төрлийн пянз тоглуулагч, алдарт уран бүтээлчдийн гайхамшигтай уран бүтээлүүдийг шингээсэн пянзнууд мөн үүнээс гадна олон төрлийн зөөврийн спикер, хөгжим тоглуулагчийг хамгийн хямд үнээр худалдаалах тул та бүхэн PC Mall дэлгүүрийг зориорой.

 

Shuud.mn
Сонин хачин