Трамп, Ким Чен Унтай уулзахын тулд цэргийн сургуулилтаа зогсоожээ
2018-05-20

АНУ болон Өмнөд Солонгосын армийнхан Солонгосын хойгт хийж буй  “Max Thunder” гэх 10 гаруй мянган цэргийн албан хаагчийг хамруулж буй цэргийн сургуулилтаа зогсоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг шийдвэрийг АНУ-ын Дональд Трамп гаргасан байна.

 

Хамтарсан цэргийн сургуулилт өнгөрөгч долоо хоногт эхэлсэнтэй холбогдуулан Хойд Солонгосын эрх баригчид дургүйцлээ илэрхийлэн, улмаар хоёр Солонгосын сайд нарын дээд хэмжээний уулзалтыг цуцалсан юм. Мөн ирэх зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапур улсад товлогдоод буй ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй хэмээн сүрдүүлсэн билээ.

 

Цагаан ордны тэргүүн Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай уулзах чин хүсэлтэй байгаа учир дээрх цэргийн хамтарсан сургуулилтыг зогсоох шийдвэр гаргасан хэмээн хэвлэлийнхэн бичиж байна.

 

Пхеньян цэргийн сургуулилтыг “Санаатайгаар өдөөн турхирсан үйлдэл” хэмээсэн  билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
III КИМ:
Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж...Манайд түүхий эд нь элбэг хэдэн цэнэгтэй хошуу бүтээчихээд хойд урд хөршөө рекетлээд л
2018-05-20