Хотын дарга үндсэрхэг үзэлтнүүдийн дайралтад өртжээ
2018-05-21

Грекийн хоёр дахь том хот Тесалоники хотын захирагч гэнэтийн халдлагад өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хотын дарга 75 настай Яианнис  Воутарис албаны хүмүүсийн хамтаар дэлхийн I дайны үеэр амиа алдсан грекчүүдэд хүндэтгэл үзүүлэхээр дурсгалын цогцолборт ирэх үед хэсэг иргэд дайрчээ.

 

 

Иргэд хотын даргын гар, хөл зэрэг рүү цохихоос гадна унагаасан байна.

 

Цагдаагийнхан үймээн дэгдээж, хотын даргыг гэмтээсэн үндсэрхэг үзэлтнүүдийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин