Хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтандаа анхаарах хэрэгтэй
2018-05-21

Эдийн засагт  гарсан үр дүнг хүндээ хүргэх хэрэгтэй

11:00 цаг:

Гэрэл зургуудыг MPA.mn

“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд үргэлжилж байна. Форумыг нээж  УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар үг хэлж, илтгэлт тавилаа. Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж”-ийн талаар илтгэл тавилаа.  “Монгол Улсын эдийн засгийн стратегийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчид, ард иргэдэд очих үр шимийг баталгаажуулахад чиглэсэн эдийн засгийн алсын шинэ хараа, стратеги шаардагдаж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдын хамгаалалтын баталгааны асуудлыг бэхжүүлэх, хэрэгжилтийг сайжруулах, уул уурхай, олборлох салбарыг түшиглэсэн дотоодын нэмүү өртөг болон сүлжээг нэмэгдүүлэх, олборлолтын бус салбаруудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илтгэлдээ дурдлаа. Үүний “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого ба хэрэгжих хөтөлбөрүүд” сэдвээр нэгдсэн хуралдаан болж,  хариултаар хэлэлцүүлэг үргэлжилсэн юм.

 

Засгийн газар хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлнэ гэж зарлагаад цаг хугацаа, хүрэх зорилтоо тодорхойлсон. Энэ хөтөлбөрт амжилттай хэрэгжих боломж бололцоог хэрхэн харж байна вэ? гэсэн асуултад  оролцогчид дараах байр суурийг илэрхийлэв. 

 

Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин:

 

-Аль ч бодлого орон орны онцлогтой ч зохицуулалтыг зөв хийх нь нийтлэг зүйл байдаг. Бодлогыг боловсруулах явцдаа олон талтай зөвлөлдөх нь зүйтэй юм. Хэрэгжилтэд тууштай байж, хүчин чармайлтаа тавих хэрэгтэй.

 

НҮБ-ын суурин төлөөлөгч Биата:

 

-Улс оронд хэрэгцээтэй санхүүжилтийг татсанаар хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татсанаар ахиц дэвшлийг гаргах боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтыг тогтвортой болгох явдал  зайлшгүй чухал юм. Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой хөгжлөө боловсруулсан баталсан нь зүйтэй юм. Бид эдийн засгийг хөгжүүлэхийн хажуугаар хөрөнгө оруулалтад төдийгүй хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтдаа анхаарах хэрэгтэй.

 

Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд гурван тулгуурт бодлогодоо уялдах ёстой. Үр дүн талаасаа чиглэсэн байх хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад хувийн хэвшил оновчтой оролцох хэрэгтэй. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг сэргээгдэх эрчим хүч зэрэг инованцийн салбартаа гаргах хэрэгтэй.

 

Бид хөрөнгө оруулалтыг илүү сайн татаад хүний хөгжилдээ яаж ашиглах вэ. Эдийн засаг хөгжиж гарсан үр дүнг хүндээ хүргэхийг тогтвортой хөгжил гэнэ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед ч гэсэн одоо байгаа нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Одоо байгаа нөөц хөрөнгөө яаж үр ашигтай зарцуулах вэ гэдгээ анхаарч, төлөвлөлтөө зөв хийх нь зүйтэй.

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат:

 

-Бүтээн байгуулалтын улирал эхэлж байхад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр байгаа нь тодорхойгүй байгаа. Ерөнхийлөгч өмнөх судалгаатай төслүүдээ хамтарч хийе гэж зөвлөж байгаа. Энэ чиглэлээр орон нутагт иргэдтэй уулзахад бухимдал их байгаа.  Хэдийгээр эдийн засаг сэргэс эн гэж байгаа ч ажилгүйдэл 8000 хүнээр л буурсан. Ядуурал их байгаа. Тиймээс бэлэн төслүүдээ хэрэгжүүлээд явъя гэсэн саналыг тавиад байгаа.

 

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ланда:

 

-Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс худалдаа, хөрөнгө оруулалтын боломжоо нэмэгдүүлж, зүүн хойд Азийн хүрээнд холбоо харилцаагаа сайжруулах ёстой. Хотын хөгжил нь улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч гэдэг үүднээсээ  зөв чиглэлд хөгжих хэрэгтэй.

 

Г.Занданшатар: Тендэрт шургалсан шударга бусын гарыг таслан зогсооно

 

10:00 цаг:

Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд үргэлжилж байна.  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэлт тавилаа. Уул уурхайн хөрөнгө оруулалт 3.7 хувиар өсч, банкин дахь иргэдийн хадгаламж мөн өсчээ.  Амьдралын чанараар Монгол Улс 192 орноос 107-д жагссан бол бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр хоёр орноор ахиулж чаджээ. Аз жаргалын индексээр сүүлээсээ дөрөвдүгээрт жагссан байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

 

-Засаглалын чиглэлээр бид шударга, хариуцлагатай, тогтвортой байдлыг бий болно. Үндэсний шударга бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Төсөв тендэрт шургалсан шударга бусын гарыг таслан зогсооно.  Ийм боломжийг хангахын тулд шатыг доороос нь бус дээрээс нь хариуцлагажуулна. Төрийн албаны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж мөрдөгдөнө. Мэдээлэл технологийн бодлогын зөвлөлийг байгуулан цахим засаглалаар төрийн албаны нээлттэй байдлыг бий болгоно. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангана. Хөрөнгө оруулагчдыг цахим мэдээллээр тасралтгүй хангана. Гадаад харилцааг эдийн засагжуулна.  Ядуурлын бүх төрлийг устгах зорилтыг 2030 онд хүртэл хэрэгжүүлнэ.

 

Газар тариалангийн салбарыг хөгжүүлж, бүс нутгийг тогтоосон. Хөдөө аж ахуйг хөгжүүлж, хөгжлийн хөндийг тогтооно. 2018-2021 оны хөрөнгө оруулалтын төслийг боловсруулаад байна. Хөрөнгө оруулалтын төсөл эзэнтэй, эх үүсвэртэй юм гэлээ.

 

Гадаадын улс орон Монголын талаарх эерэг хандлагатай болсон

09:30 цаг:

Монголын эдийн засгийн форумын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр:

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

-Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү явж эхэлсэн үед энэ форум болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан шийдвэр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд чиглэсэн, хөрөнгө оруулалт руу чиглэсэн хууль эрхзүйн орчныг бий болгоход чиглэсэн шийдвэр гаргалаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдаад улсын төсвийг цэгцэлж, улсын төсөвтэй дүйцэх хэмжээний үйл ажиллагааг таслан зогсоож, нэгдсэн төсвийн бодлогыг гаргасан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталж, орон нутагт хэн юу хийх хэрэгтэй вэ гэдэг бодлого шийдвэрийг гаргасан. УИХ-ын гишүүд банк, санхүүгийн орчны эрхзүйн байдлыг сайжруулах хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлсэн. Тухайлбал, Төв банкны тухай, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэн баталж, банк, санхүүгийн орчныг эрүүлжүүлэхэд анхаарлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын  эрх ашгийг байгуулах асуудал ч бидний анхаарлын төвд байлаа. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч төдийгүй төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэсэн зөвлөлдөх хороог байгуулаад ажиллаж байна. ОУВС, олон улсын байгууллагууд, хандивлагч улс орнуудтай ойлголцож, хамтран ажилласан нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг давж, сайжруулж, гадаадын улс орон Монголын талаарх эерэг хандлагатай болсон.

 

Өнгөрсөн жилүүдэд -1 хувийн эдийн засгийн өсөлттэй байсныг бид 5.1 хувийн өсөлтөд хүргэсэн. Гадаад улс орны өмнө хүлээсэн үүрэг, хугацаа тогтоосон зээлийг цаг хугацаанд нь төлж чадсан. Гадаадын улс орнууд биднийг эерэгээр үнэлж, валютын нөөц ч нэмэгдлээ.  Хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил явагдах нөхцөл бүрдсэн. Орон нутгууд ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг явуулах чуулгыг хийж байна. Энэ бол улс орон даяар бүтээн байгуулалт өрнүүлэх, эдийн засгийн боломж бололцоо бүрдсэн гэж болно. Энэ боломж бүрдэхэд энд цугласан бизнес эрхлэгчид та бүхний хувь нэмэр их. Улс орны эдийн засгийг уналтаас өсөлтөд хүргэсэн бизнес  эрхлэгчид та бүхэнд талархал илэрхийлье. Цаашдаа бид макро эдийн засгийн орчныг сайжруулж, төрөөс бизнес рүү оролцож байгаа оролцоог бууруулж, бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Тиймээс бид Татварын шинэ багц хуулийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бид Татварын багц хууль, маргааныг шийдвэрлэх асуудал дээр аж ахуйн нэгж хялбаршуулсан байдлаар татвараа төлдөг болгох талаар хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Засгийн газрын түвшинд боловсруулж байгаа татварын багц хуульд өнөөдрийн байдлаар 5000 гаруй аж ахуйн нэгж саналаа оруулж байна.  Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч бид анхааралдаа авч байгаа. 

 

Өнгөрсөн долоо хоногоос эхлээд ЖДҮ-ийг дэмжсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. УИХ ирэх өдрүүдэд хөдөө аж ахуй, эдийн засаг, нийгэмд чиглэсэн хуулийн төслийг хэлэлцэх болно. Ингэснээр эдийн засгаа бэхжүүлнэ. Эдийн засгийн өсөлтөө цаашид дэмжин, хамтдаа хүчээ нэгтгэж ажиллахыг уриалж байна хэмээлээ. 

 

 

У.Хүрэлсүх: Бид хүчээ нэгтгэж, хамтдаа бүтээнэ

 

 

09:00 цаг:

"Монголын эдийн засгийн форум-2018" Төрийн ордонд эхэллээ. Эдийн засгийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. "Бид хатуу хахир өвлийг давж, урин хавар, зунтай учиртай. Улс орны эдийн засаг ч бас сайхан зун цагийг  угтаж байна. Бид олон жил улстөржиж, бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрлээ. Одоо бид үүнд цэг тавих цаг болсон. Тиймээс энэ удаагийн эдийн засгийн форумыг "Хүчээ нэгтгэе" уриан дор явуулж байгаад талархаж байна. Бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. 

 

Монголын эдийн засгийн талаар улстөрчид, эдийн засагчид, судлаачид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн төлөөлөл хэлэлцэхээр цугларсан байна. Энэ нь шийдвэр гаргагчдад илүү нөлөөлтэй. Монголын ДНБ-ий 80 хувийн хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Бид хүчээ нэгтгэж, хамтдаа хийнэ. Энэ удаагийн форумаас үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна. Чуулгны үйл ажиллагаанд амжилт хүсье  хэмээлээ. 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ерөнхийлөгчийн бэлэн төсөл нь юу юм Шинэ сум болон Майдар 2 уу. Бас дээрээс нь Владивостокоор нүүрс гаргах
2018-05-21
1233466:
Энэ Хүрэлсүх гэж Нөхөр энд тэндэхийн аймаг, сумын Улаан буланд очоод л өчүүхэн довны юм яриад л Шоудах аядах томоохон төсөл хөтбөлөр, ажлын байр, цалин нэмэх талаар дорвитой хийсэн 1 ч юм байхгүй, Ёстой Арьчиагүй Амьсгаа юмаа. МАН 1 ийм Улаан хурангийн бага даргын курс төгссөн хөөрүү юмаар дөрлүүлчихээд Юу ч Хийж чаддаггүй ээ.
2018-05-21
ИРГЭН:
Мөн ч хоосон бурж, хошгируулах юм даа... МОНГОЛЫН "АРД ТҮМЭН ЮУ Ч БИЧЭЭГҮЙ ЦАГААН ЦААС" ГЭЖ итгэсээр байгаа юм байх даа...
2018-05-21
иргэн:
Энхболдоо Эрдэнэтийн 49хувийг ард иргэд үйлдвэрийн ажилчидад хувьцаагаар өгнө гээд байсан яасан бэ.Худлаа ярьдагаа болиоч дээ.Хүнд нүгэл буян гэж байгаа байх шүү.Ямарч их шунал вэ.
2018-05-21
ИРГЭН:
ЭНЭ ХОЁР ТЭРБУМТАН МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙХАА. ХУДАЛ ЯРИХАА БОЛИХГҮЙ БОЛ 2020 ОН ОЙРХОН БАЙНА ДАА. ТАВИХ ДПҮН ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ ОДОО БОСОХГҮЙ БОЛТОЛ ХҮЗНД ЦОХИОЛТ АРД ТҮМЭН ХИЙНЭ ДЭЭ
2018-05-21
Худалч:
Дандаа худлаа яринаа энэ хятад пандаа
2018-05-21
ам ажил хоёроо арван алд зөрүүлчихээд энд тэнд худлаа ярьж явдагаа л больчих
2018-05-21