Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ
2018-05-21
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны мэдээллийн төв өнөөдөр нээгдлээ. Тус мэдээллийн төв нь 1072 хувьцааны талаарх бүх мэдээллийг иргэдэд өгөх зорилготой аж. 1072 хувьцааг хэрхэн арилжих, ямар үнэтэй байх, өвлүүлж болох эсэх, танд хэдэн ширхэг хувьцаа байгаа зэрэг хувьцааны талаар бүх мэдээллийг энэ төвөөс авах боломжтой юм байна. Мөн хувьцааны талаарх бүх төрлийн сургалт энд явагдах аж.  Сүхбаатарын талбайн баруун талд байрлах  тус төвд иргэд өөрийн биеэр очиж мэдээлэл авахаас гадна 1800-1072 утсаар холбогдож болно.

 

 

Нээлтийн ажиллагааны үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хувьцааны талаар тодрууллаа.

 

-Иргэдэд ногдол ашиг тараах нөхцөл бүрдэж байна уу?

 

-Компанийн нийт хувьцааны 14.5 хувийг 2.5 иргэн эзэмшдэг. Тэтгэврийн насныхан, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр, иргэд 300 төгрөгийг хэсэгчлэн авсан иргэд байгаа. Бид нэг иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах талаар нарийвчилсан тооцоог хийж байгаа. Ирэх есдүгээр сард холбогдох газруудад хүлээлгэж өгнө.

 

-Эрдэнэс Тавантолгой хаалттай компани гэх шүүмж нэлээд байдаг. Хувьцааг нээлттэйгээр арилжих боломж бий юу?

 

-Эрдэнэс Тавантолгой бол хаалттай компани. Хувьцаагаа шууд хөрөнгийн биржид гаргаад арилждаггүй. Засгийн газрын тогтоолоор ч юм уу хувьцаагаа шууд нээлттэй арилжихаар иргэдийн хувьцаа эрсдэлд орно. Иргэд шууд зарахаар хувьцааны үнэ 933 төгрөг бус түүнээс доош үнэлгээтэй болох магадлалтай. Иргэдийн хувьцаа эзэмших эрхийг хамгаалж, хаалттай байгаа юм. Түүнээс Эрдэнэс Тавантолгой санхүү, үйл ажиллагааны хувьд хаалттай биш гэдгийг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдэж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
балдан дорж:
очмааа
2019-09-23
Очмаа:
орох
2019-09-23
Ochmaa:
Ochmaa
2019-09-21
Энхтунгалаг:
Мэдээллийн төвийн хаягийг хэлж өгнө үү
2018-09-13
балдан дорж:
очмааа
Наоантуяа:
Хөдөө орон нутагт яаж дансаа нээлгэх бэ
2018-08-02
Дансыг заавал биеэр очиж нээлгэх ү Хөдөө орон нутгаас данснаас данс ру мөнгий хийж болох у
2018-08-02
Ochmaa:
Ochmaa
UYACHIIN TUSLAX:
30 XUBIIG NI OLON ULSIIN ZAX DEER GARGAJ UILDBEREE DEESH NI TATAX XURUNGU BOSGOOD , 10 XUBIIG NI ZASGIIN GAZAR MEDELDEE ABAAD, ULDSEN 60 XUBIIG NI ARD TUMENDEE NEMJ XUITSAA BOLGOJ UGUH HEREGTEI YUM SHUU,
2018-05-21
UYACH:
MONGOL ULSAD XUBITSAA GEDEG YUMIIG MEDDEG XUN BAIDAG YUM BOL ARD TUMENDEE ENE 1072 XUBITSAAGAAR NI DAMJUULJ NEG UUD NI TATAJ UGUUREI DEE,,,, ENIIG L GUIYA.
2018-05-21
Талбайн баруун тал ???? Хаана вэ сэтгуулч ухаантай мал
2018-05-21