Суугчид маргааш яамд болон ОУВС-ийн гадаа жагсана
2018-05-21

 

 

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөдөлмөрийн салбарын ажилчдын суулт Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан ажил хаялтад бэлтгэсэн байгааг суугчид өнөөдөр хэлж байна. Мөн маргааш Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БСШУСЯ болон ОУВС-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гадаа тэмцлийн арга хэмжээ үргэлжилнэ гэдгийг суугчид хэлж байна.

 

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхан энэ оны II улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг тавьж байгаа юм. Мөн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг шаардаж буй юм. Харин Засгийн газраас энэ бүхэнд хариу өгөөгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг албан ёсоор эхлүүлэхээ мэдэгдээд буй. Маргаан эхлүүлэх сануулга өгсөн сүүлийн хугацаа нь маргааш юм.

 

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломжгүй” гэсэн хариултыг өгөөд буй.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bnaaaaaaaa
2018-05-21
zochin:
bnaaaaaaaa
2018-05-21