Б.Лхагважав: Төр,“Оюутолгой” хоёр арбитрийн шүүх дээр оч
2018-05-21

 

“Монголын эдийн засгийн форум-2018”  Төрийн ордонд үргэлжилж байна. “Төр хувийн хэвшлийн диалоги-хамтын ажиллагаа” сэдэв хэлэлцүүлэг их танхимд боллоо.  Хэлэлцүүлэгт оролцогчи төр, хувийн хэвшлийн итгэлцэл, хамтын ажиллагааны асуудлаар саналаа хэлж байгаа юм.

 

Бид дотооддоо өрсөлдөөд гадаад боломжоо алдаад байна 

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

 

-Хувийн хэвшил хоорондоо зохион байгуулалтад орох ёстой. Хоорондоо өрсөлдөөд байх биш хоорондоо зохион байгуулалтад орох хэрэгтэй. Энэ нь Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны зорилго байгаа. Мэргэжлийн холбоод илүү зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Бид дотооддоо өрсөлдөж байгаад гадаад боломжоо алдаад байна.

 

Монгол Улсыг дэлхийд манлайлагч болгохын төлөө ажиллаж байгаа

 

“Оюутолгой” компанийн захирал Т.Спонс :

 

-Би “Оюутолгой”-н гэр бүлийг төлөөлж байгаа хүн. Манай гэр бүлд 14 мянган хүн байдаг. Бид нягт хамтран ажилладаг. Төр, хувийн хэвшлийн амжилттай түншлэлийн сайн жишээ болж ажиллаж байгаа гэдэгтээ итгэдэг. Бид дэлхий дээр томоосоо гуравдугаарт орох уурхайг барьж байгуулж байна. Эхний ил уурхайн хэмжээ маань Төрийн ордон хамаарах Сүхбаатарын талбайгаас 17 дахин том зайнд ажиллаж байна. Харин гүний уурхай газрын түвшинээс 1300 км-ийн доошоо “Блю скай”-ын байшинг 12 давхарласантай адил. Тунелийн хэмжээ 200 км буюу Улаанбаатар-Дарханы хоорондорх зай юм. Бид өдөр бүр  24 цагаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 7000 гаруй ажилтан хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Монгол Улсыг дэлхийд манлайлагч болгохын төлөө ажиллаж байгаа. Газрын доор 1.3 км-ийн аж үйлдвэрийн цогцолборыг бий болгосон. Дэлхий хэмжээний том уурхайг бий болгосноор Монгол Улсын өрсөлдөх чадавхийг сайжруулна гэж харж байна.  Монгол Улсын стратегийн хөгжлийн суурь нь Оюутолгой гэж харж байна. Бид эрдэм мэдлэгтэй, ур чадвартай ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байна. 

 

Эрхийг нь өгсөн бол тэр зах зээлийг хамгаалах ёстой 

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

 

-Монгол Улсад  хөрөнгө оруулалтын салбарт эрдэс баялаг давамгайлна. Энэ бол төрийн өмч. Тийм учраас манай аж ахуйн нэгжүүд төрийн өмч дээр гадна дотнын хөрөнгө оруулалт хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Төр нь зангаа байн байн хувиргаад  байвал асуудал хүнд байна. Тодорхой салбарт орон нутгийнхантай ярилцах хэрэг байдаг. Төрийн өмч, бизнесийн эрхийг хуулиар хамгаалаагүй учир асуудал байдаг. Монголын төр 60 жилийн хугацаанд хийсэн хамгийн том дөрвөн гэрээ байдаг.  Эхнийх нь 1949 оны төмөр замын гэрээ, дараагийнх нь Эрдэнэтийн, дараагийнх нь Монголросцветмент, тэгээд Оюутолгойн гэрээ байна. Гэтэл өнөөдөр бид Оюутолгойн гэрээг хийсэн улсаа шоронд суулгасан байж байна. Мөн дараагаар нь зассан уу, сайжруулсан уу гэдэг гарын үсэг зурсан бүх дарга нараа шоронд суулгасан байна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид юу бодох вэ? Энэ бол зөвхөн томыг нь ярьж байна. Төр үүнд хариу өгөх ёстой. Төр, “Оюутолгой” хоёр арбитрийн шүүх дээр оч. Гэрээнийхээ хэлцлийг нэгмөсөн дуусгаад нийгэмд энэ хэрүүлийг дахиж битгий чирч ир.  Оюутолгой бол бүтээн байгуулалтын хувьд гайхалтай бүтээн байгуулалт. Доор нь гайхалтай эрдэнэс бас байгаа. Бид эзэн нь учраас асуудал тавьж байна. Өнөөдөр УИХ болон Засгийн газар талаас 320 хүн “Оюутолгой”-д шалгалтад орсон байна.  360 байцаагч ирээд байцааж байхад ямар аж ахуй нэгж тэнд ажиллаа хийх вэ. Мэдээж бид шүүх засаглал руу халдахгүй. Зөвлөлийн хувьд Монгол Улсын хууль үйлчлэхгүй байгаа учир зөвлөмж гаргах төдий эрхтэй. Төр эрхийг өгсөн бол эрхээ хамгаалж өгөөч ээ. Эрхийг нь өгсөн бол тэр зах зээлийг нь хамгаалах ёстой.

 

Төр, хувийн хэвшлийн хооронд итгэлцэл байх ёстой

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Төр, хувийн хэвшлийн хооронд итгэлцэл байх ёстой. Өнөөдөр төр, хувийн хэвшлийн илтгэлцэл дампуурсан. Өнгөрсөн 30 жилд бид хангалттай туршлага хуримтлуулсан. Энэ форум хөрөнгө оруулалт татна гэхээсээ илүү ойлголцолд хүрэх ёстой. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Улаанбаатарын нүүр царай өөрчлөгдсөн. Харин өнөөдөр харанхуй байна.  Монголын хүн амын 70 гаруй хувь нь залуучууд.  Залуу хүмүүс харанхуй зүйл рүү хөтлөгдөхгүй.

 

 

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын газрын тэргүүн Завир:

 

-Хувийн хэвшил дээр бодлого чухал. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг харахад төр, хувийн хэвшлийн яриа хэлэлцээр үр дүнтэй болгох санаа харагдаж байна. Төр, хувийн хэвшлийн хэлэлцээнд оролцож байгаа талуудыг харахад идэвхтэй хүмүүс их байна. Энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа талууд хамтын ажиллагаа багатай байна. Илүү нэгдэж нийлж, ажиллах нь үр дүнтэй байх. Жилдээ нэг хоёр удаа эдийн засгийн форум хийхээс гадна долоо  хоногийн төвшинд ажил хэргийн үр дүнгээ хэлэлцдэг байх хэрэгтэй. Ингэснээр олон салбарын ажиллагаа жигдэрнэ гэж харж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь олон талын уялдаа холбоотой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаас гадна бусад чиглэлээр ахиц дэвшил гарна гэж харж байна.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

 

-Сүүлийн дөрвөн жилд миний хувьд дөрвөн Ерөнхий сайдтай уулзсан. Тогтворгүй төр, тогтворгүй бодлого руу бид орсон. Тендэрийн мөнгө рүү зөвхөн дарга нар оролцдог. Монгол Улсын 7 суманд хэрэгжиж байгаа дулааны станц барих ажилд 30 хувьд төр орж, 70 хувийг хувийн хэвшил хийж, амжилттай хэрэгжүүлж байна. Гэтэл 5 тэрбум төгрөгөөр “Шинэ сум” төсөл үр дүнгүй хэрэгжсэн гэлээ.  

 

Ийнхүү нээлттэй хэлэлцүүлэг завсарлалаа. Үдээс хойш Эдийн засгийн форум салбар хуралдаануудаар үргэлжлэх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ:
Лхагважав хуцаж байна
2018-05-22
Иргэн-Уурхайчин:
Лхагважав маш зөэ ярьж бна. Төр 34 хувиа зараад бизнесээс хурдан зайлаад өгөөч?! Тэгээд Роялтийн татвараа хөнгөлөлттэйгээр 5 хувиар авдгаа болиод хуулийн дагуу авдаг болвол Монголд л ашигтай ш дээ
2018-05-21
XUULICH:
lxagVAJAB AA CHI XAXUULI ABCH SHOROND OROX GEEGUI BOL AMAA XAMXIAAD DUGAI SUUJ BAI,,,, OLON YUM DONGOSOOD BAIBAL URBANEK POLISHIIN XIMIIN XOLITSTOI NOGOO DARDAG BAISHIN RUU CHINI YABUULCHINA SHUU
2018-05-21
Лхагважав дарга гэдэг суудалд сууснаас хойш гудамжны тэмцэгч хийж байхдаа хэлж ярьж байсан зуйлээсээ эсрэг зуйл яридаг болчихсон амбицтай нехер юм даа
2018-05-21
иргэн:
Лхагважав ер нь монгол хүн мөн үү.Дандаа ард түмнийг доромжлоно.Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь луйварчидын хөрөнгө мөнөөс мөн гээд яриад байгаа нөхөр дөө.Энэ нөхөр их зальтай.
2018-05-21
зочин:
ичих булчирхайгаа бас авхуулцан юм байгаа биз.Уул нь арай өөр яридаг байсан.5 цаас авсийм байгаа биздээ
2018-05-21
Lxagvajavt:
NOT gedeg xogiig chi sanaachilsan,ter chine naimaa xiij amidarlaa zalguulj zax deer zogsoj baigaa xymyyst daramt bolj baina,Chamaas oligtoi sanaa ogt garahgyi xynii xog mini,GAAX TYI,chamd zoriulav
2018-05-21
Ийм урвагчдыг зайлуулах цаг болсон.
2018-05-21
Зочин:
Тэнэгт олборлолт нь эхлээ ч үгүй байна, 30 оноос эхэлнэ. Тэгээд 60-70 жил олборлолт хийнэ. Наад захын мэдлэггүй байж юм бүү бич мал минь
2018-05-21
Сүх:
Энэ ярьдаг хулганы үгийг сонсдог хүн байгаа юм уу?
2018-05-21
Зочин:
Лхагважав ичиж амьдраасай оюутолгойн гэрээ муу гэрээ болсон гээд л жагсаж байсан биз дээ? тэнэг гар вэ?
2018-05-21
зочин:
ичих булчирхайгаа бас авхуулцан юм байгаа биз.Уул нь арай өөр яридаг байсан.5 цаас авсийм байгаа биздээ
Зочин:
Оюутолгойд наандаж Эрдэнэтийн хэмжээний хот байгуулах ёстой.Хилээр гаргаж буй эрдэнэсийг сайн хянах хэрэгтэй.
2018-05-21
ЗОЧИН:
Лхагважаваа чи аятайхан байгаарай эх орноосоо урвагч ерөнхий сайдуудыг мөн ОТ - н хөрөнгө оруулагч гадны луйварчдыг хамгаалаад байх юм чи бас энэ нөхдийн талд үйлчилж мөнгө авдаг юмуу. Шалгуулах шаардлагатай нөхөр юм байна даа
2018-05-21
гадна дотны хулгайч нарт:
14000 боолоор өдөр шөнөгүй ухуулж,1300 м гүний 200 км туннелд байсан эх орны эрдэнэсээс, сбаяр баярцогтоос бусад монголын ард түмэнд сохор зоосч оногдсонгүй.Одоо үүнийг хааж бул. Цагнь болохоор хойч үе ашиглаг.
2018-05-21
Зочин:
Тэнэгт олборлолт нь эхлээ ч үгүй байна, 30 оноос эхэлнэ. Тэгээд 60-70 жил олборлолт хийнэ. Наад захын мэдлэггүй байж юм бүү бич мал минь
ы:
Спонс хулгайч
2018-05-21
садө:
тэр нь татварын мөнгө болсон шдээ. харин баянгол зочид буудлаас татварын мөнгө ордог билүү?
2018-05-21
Баатар:
Оюутолгойн тэр бахархаад буй 200км урт туннелд байсан монголын эрдэнэс хаачсан бэ. түүнээс Сбаяр баярцогтоос бусад монголын ард түмэнд наалдсан ганц зоос байна уу. Үүнийг нэхээч
2018-05-21
садө:
тэр нь татварын мөнгө болсон шдээ. харин баянгол зочид буудлаас татварын мөнгө ордог билүү?