800 хүн мөөгөнд хордож, 11 хүн амиа алджээ
2018-05-22

Ираны Керманшах хотноо 800 гаруй хүн мөөгөнд хордсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Хордсон хүмүүсийн биеийн байдал тааруухан байгаа бөгөөд 11 хүн амиа алдсан” талаар тус улсын Таснис агентлаг уламжлав.

 

“Иргэд ФУНГИ гэх мөөгийг идсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд уг мөөгний хорыг хэрхэн тайлах зэрэг үр дүнтэй эмчилгээний арга байхгүй” хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

 

Эрх баригчид тодорхойгүй хугацаагаар иргэдийг гудамж, талбайгаас мөөг авахгүй байхыг уриалсан байна.

 

Иргэдийг хүнсэндээ хэрэглэж, улмаар үхэлд хүргэсэн дээр мөөг аадар бороо орсны дараа уулархаг бүсээр ургадаг гэнэ. Тус улсад өнгөрсөн сард их хэмжээний хур тунадас оржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин