Урт хугацааны бодлого үгүйлэгдэж байна
2018-05-22

 

Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжилсэн тус чуулган салбар хуралдаанаар үргэлжилж, дүгнэлтгээ гаргалаа.

 

"Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дэлхийн бусад улс орнуудаар явж байгаа. Энэ үйл ажиллагаанд бүх талын манлайлал хэрэгтэй. Хувьсгалыг хийхэд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны зохицуулалтыг хийж ажиллахаа Засгийн газар амласан байна. УИХ-д цахим бодлогын түр хороо байгуулагдаад явбал цаашдаа технологийн иноваци хариуцсан яамтай болох зайлшгүй шаардлага бүрдэнэ.

 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ загварыг гаргаад явбал манлайлах боломж байгаа гэж дүгнэж байна. Шинэ орчин нөхцөлд технологид суурилсан иноваци үр дүнгээ авчирна гэж харж байгаа. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн зах зээлд ноцтой аюул учирна. Хөдөлмөрийн зах зээлд одооноос хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй" гэж харж байгааг салбарынхан дурдлаа.

 

“Хүний хөгжлөөс халамжаас  бүтээмж  рүү” сэдэв салбар хуралдаанаар Монгол хүн аз жаргалгүй байна. Хөгжөөгүй хүн дээр хүний хөгжил гэсэн мөнгө зарцуулсан байна.  Манай ажилгүйчүүдийн ихэнх нь боловсролтой ажилгүйчүүд байгаа нь шүүмжлэл дагуулсан байна. Мөн блокчэйн технологийг ашиглаж, иргэддээ нээлттэй орчныг бий болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн аж. Блокчэйн технологийн эрхзүйн орчныг бүрдүүлэхээ УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдсэн байна. 

 

Бүх салбар хуралдаан дээр Монгол хүний хөгжлийн асуудлыг хөндөж, урт хугацааны бодлого үгүйлэгдэж байгаа дээр санал нэгджээ.  Ийнхүү салбар хуралдаануудаас гарсан дүгнэлтээ танилцуулж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
ERDEMTED L URT HUGATSAAG
2018-05-31