Цукерберг хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан асуудлаар мэдүүлэг өглөө
2018-05-23

 

Белгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг ирж, Европын парламентын дарга нартай уулзсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Зукербэргийг судалгааны “Cambridge Analytica” байгууллагад хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан асуудлаар мэдүүлэг өгөхийг хүссэн юм.

 

Тэрбээр уг хүсэлтийн дагуу Брюссель хотноо иржээ.

 

“Cambridge Analytica” байгууллага ойролцоогоор фэйсбүүкийн 87 сая орчим хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан байна.  Үүний дотор Европын холбооны 2.7 сая хэрэглэгч байжээ.

 

Мэдүүлэгийнхээ үеэр Марк Цукерберг “Хэрэглэгчийнхээ мэдээллийг алдаж, дотоод системийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулж чадаагүй нь 100 хувь хариуцлаггүй алдаа. Бид дахин алдаа гаргахгүйг хичээж ажиллах болно. Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахад бүхий л анхаарлаа хандуулан ажиллах болно” гэж хэллээ.

 

Марк Цукерберг хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан асуудлаар өнгөрөгч сард АНУ-ын Конгрест очиж, мэдүүлэг өгсөн юм.

 

Тэрбээр өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтай уулзахаар тохиролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин