Тэсэлгээний бодисын зөвшөөрөлтэй 64 байгууллага ажилладаг
2018-05-23

 

Улсын хэмжээнд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий нийт  64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж  байна. Үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 7, дотоодын хөрөнгө оруулалттай 46, хамтарсан хөрөнгө оруулалттай 11 аж ахуйн нэгж ажиллаж буй.

 

Хуулийн дагуу энэ үйл ажиллагаанд ТЕГ хяналт тавин ажилладаг. Мөн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн дагуу УУХҮЯ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ЗХЖШ, ОБЕГ, АМГТГ, ШУТИС болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн зөвлөл ажилладаг.

 

Уул уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ нэмэгдэж, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулах байдал гарч байна. Мөн тэсрэх бодистой харьцах тусгай зөвшөөрлийг харуул хамгаалалтын болон бусад шаардлагыг бүрэн хангаагүй аж ахуйн нэгжүүдэд олгож байгаагаас тэсрэх бодис хувь хүний гар дээр чөлөөтэй очих болж, улмаар хууль бус үйл ажиллагаа газар авах нөхцөлийг бүрдүүлж, зөвхөн ашигт малтмалын хууль бус олборлолт төдийгүй бусад төрлийн гэмт хэрэгт ашиглагдах эрсдэл гарч байна.

 

Shuud.mn
Сонин хачин
НАЛАЙХ,СЭРГЭЛЭН СУМЫН НУТАГТ ГЭР ХОРООЛОЛ,СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГТ ЕРДӨӨ 2-3 хан км- т байгаа тэсрэх бодисын агуулахуудыг нэн даруй холдуулах хэрэгтэй. ТЭД ҮЕ ҮЕ ХҮЧТЭЙ ТЭСЭЛГЭЭ ХИЙСЭЭР БАЙНА
2018-05-23
zochin:
Ийм олон мундаг байгууллага хариуцдаг нь үнээн. Гэхдээ аюултай хортой бараа бүтээгдэхүүний ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ ямар байгааг МЭДЭХ үү?
2018-05-23