Харригийн хадам аавын бие САЙЖИРЧЭЭ
2018-05-23

Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Маркл нар өнгөрсөн амралтын өдөр албан ёсоор хуримаа хийж, гэр бүл болсон юм.

 

 

Хуримын ёслолын дараа Харриг Суссексийн гүнтэн, Меганыг Суссексийн гүнгийн ахайтан хэмээх болжээ. Суссексийн гүнгийн ахайтан Меганы эцэг Томас Маркл хуримын ёслолд оролцож чадаагүй юм.

 

Тэрбээр зүрхний хагалгаанд орсон бөгөөд “Би хуримын ёслолд орж, охиноо ичгүүртэй байдалд оруулмааргүй байна” хэмээн ярьжээ.

 

Тэгвэл өдгөө 74 настай Томасын биеийн байдал сайжирч, эмнэлэгээс гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Томас Мексикийн Росарита хотноо супермаркетаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр сүүлийн хэдэн жил Росарита хотноо аж төрж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин