Хүүгээ гэрээсээ явуулахын тулд эцэг, эх нь шүүхэд ханджээ
2018-05-23

АНУ-ын Камиллус хотноо амьдардаг Марк Ротондо, Кристина Ротондо нар найман жилийн турш гэрт нь амьдарч, тэжээлгэсэн хүүгээ гэрээсээ бүрмөсөн явуулахын тулд шүүхэд хандсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Нью Йорк хотын шүүхээс өдгөө 30 настай Майкл Ротондог эцэг, эхийнхээ гэрээс нэн даруй нүүх ёстой гэх шийдвэрийг гаргасан байна. Майкл 2010 онд ажлаасаа халагдаж, улмаар байрныхаа мөнгийг төлж, амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон учир эцэг, эх дээрээ иржээ.

 

Тэрбээр Камиллус хотноо нүүж ирсэнээс хойш ганц ч удаа ажил хийгээгүй гэнэ. “Тэр үргэлж л авдаг байсан. Ихэнх цагаа тоглож бас зурагт үзэхэд зориулдаг байсан” хэмээн Кристина ярьжээ.

 

Хүүгийнхээ үйлдэлд дургүйцсэн эцэг, эх нь өнгөрсөн хугацаанд гурван ч удаа түүнд зориулан захиа бичсэн аж. Майкл уг захиануудыг үл тоосон учир ноён, хатагтай Ротондо нар шүүхэд хандахад хүрчээ.

 

Ноён, хатагтай Ротондо нар

 

Эхний захиандаа тэд хүүгээ явахыг хүссэн бол дараагийн захиандаа гэрийг нь нэн даруй орхихыг шаарджээ. Харин сүүлийн захиандаа амьжиргаагаа дээшлүүлж, байр хөлслөхөд нь зориулан 1.100 ам.доллар өгөхөө амласан байна.  

 

Майкл шүүхийн үеэр “Би захиа хүлээн авсанаас хойш хагас жил төрсөн гэртээ амьдрах эрхтэй. 2018 оны хоёрдугаар сарын 18-нд гурав дахь захиаг хүлээн авсан” гэж хэлжээ.

 

Тэрбээр шүүхэд ялагдал хүлээсэн учир хууль хүчнийхэн Марк, Кристина нарын гэрээс Майклын эд зүйлсийг гаргаж, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхээр болсон гэнэ.

 

Марк “Би хүссэн үедээ л түүнийг дуудах болно. Гэхдээ бараг дуудахгүй байхаа” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Харин ч шударга нийгэм:
Хариуцлага, бие дааж амьдрах чадвар гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг газар. Чи хүний өмнөөс амьдраагүй, амьдралдаа эзэн болж чадахгүй бол бусдад дараа болж болохгүй. Ийм л хуультай газар.
2018-05-24
guilgachin mongol:
MONGOL SHIG AMIDRALIIN DUWSHIN DOOGUUR,HEREGLEENDEE CH HURDEGGUU SANHUU,YUN ERH CH CHULUUT BIE DAASAN AMIDRAL. AMERIKT BOL ene etseg ehiin zuw bhldaa. HEN DURTAI NI HEDEN NASANDAA CH GEREE ORHIOD YAWAH NUHTSUL NIIGEMTEI,tsewerlegch hiigeed boltugai amidraad ehleh bh. Mongold des uur shuudee. Har myangan parzit zaluuchuudiig buudaj alaacheee erunkiiluhchuuu. Yaduugaa medehgui usuj urjij,geriihndee lai bolohdoo garguun,teriigee gawya gej boddog Lainuudiig
2018-05-24
mongold bol yashka huuheng hunii heden sheestei avchiraad hevtchihne
2018-05-23
zochin:
manaih ch gesen iim huuli dvremtei boloh heregtei eej aab ah dvvse daramtalj amidardag yunuud zundu bna sh de nobshinuudiig shuud shibertei oimsiin tebrvvleed huuh heregtei
2018-05-23
Монголоор дүүрэн ичихгүй, эцэг эхийнхээ тэтгэвэрээр амьдардаг бэртэгчингүүд зөндөө шдээ. Ямар ч амьдрах чадваргүй ийм хүүхдийг гэрээсээ явуулж амьдралд сургах хэрэгтэй. Манайхаас өөр газар эцэг эхдээ туслана уу гэхээс дараа болж амьдардаг хүмүүс гэж байхгүй шдээ
2018-05-23
мөнгөнөөс илүү үрээ гэсэн сэтгэл байх ёстой. монголд ажил олдох биш. Үхтэл үр харам гэдэг чинь агуу философи. Хүн чанар Монголд л үлдэх нь гэж бодсон чинь бас л сөнөж байгаа юм байна
2018-05-23
Ajil hiihgyi suudag buruu etseg eh gnats hyygee huudug arai dendej bn Ted munh amdrah yum bhdaa
2018-05-23
өаөа:
маш зөв, монголд ийм хууль гаргамаар байна, монголд ажил хийдэггүй, тэтгэврийн эцэг эхээ сааж амьдардаг залхуу залуучууд зөндөө бн,хуультай тэрийгээ хэрэгжүүлж чаддагаараа АНУ дэлхийд 1 дугаарт
2018-05-23
мөнгөнөөс илүү үрээ гэсэн сэтгэл байх ёстой. монголд ажил олдох биш. Үхтэл үр харам гэдэг чинь агуу философи. Хүн чанар Монголд л үлдэх нь гэж бодсон чинь бас л сөнөж байгаа юм байна
Э:
Эргээд бичин гариг уруугаа яваад эхэллээ.
2018-05-23
хүн чанар устаж байгаагийн жишээ
2018-05-23
Зочин:
манайхаан ийм асуудлыг дэмжиж хүүхдээ гэрээсээ явуулцгаая.
2018-05-23
хөгшчүүлийн тэтгэврээр амьдарч байгаа монгол залуусыг бас хөөж явуулья
2018-05-23
Барууны ч биш байхаа эцэг, эх нь хүүгээ хүн шиг бие дааж амьдраасай гэсэндээ тэгсэн байхоо
2018-05-23
zo:
baruunii huniishsen soliotoi niigem
2018-05-23
Харин ч шударга нийгэм:
Хариуцлага, бие дааж амьдрах чадвар гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг газар. Чи хүний өмнөөс амьдраагүй, амьдралдаа эзэн болж чадахгүй бол бусдад дараа болж болохгүй. Ийм л хуультай газар.
Барууны ч биш байхаа эцэг, эх нь хүүгээ хүн шиг бие дааж амьдраасай гэсэндээ тэгсэн байхоо