679 мянган хүүхдэд 13 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ
2018-05-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 4 сард 154.9 мянган хүнд 45.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 24.2 (13.5%) мянгаар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1.4 (3.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 4 сард 54.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 (4.2%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 4.4 (17.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны эхний 4 сард 328.1 мянган хүн хамрагдсаны 75.2 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 19.5 хувь нь ахмад настан, 4.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.2 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.1 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 44.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.5 (11.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.


Энэ оны 3 дугаар сард 18 хүртэлх насны 679.7 мянган хүүхдэд 13.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ. Харин 4 дүгээр сард хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоогүй байна.

Shuud.mn
Сонин хачин