Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг дэмжсэнгүй
2018-05-24

Төсвийн байнгын хорооны өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус байнгын хороон хуралдаанаар  удаа дараа хойшилсон хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэв. "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын  тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   

 

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн танилцуулав. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. 

 

 

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалаа.  Гишүүдийн зүгээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр бэлэн мөнгө олгох  санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан тул УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ц.Пүрэвсүрэн:
хүүхэд бүрт мөнгө тэтгэмжийг олгох нь зүйтэй үзэж байна өчүүхэн зүйлээр саад хийж хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг хүсэж байна тиймээс олгохыг хүсэж байна
2019-05-23
зочин:
Гадаадын хөгжилтэй орнуудад өрхийн орлогоос нь хамаарч гэр бүлд тэтгэмж олгодог, орлого нь их бол тэр хэмжээгээр улс татвар ноогдуулдаг, орлого бага бол улсаас байрны мөнгө хөнгөлөнө, хүүхдийн мөнгө, ажилгүйдлийн мөнгө олгодог,амжиргааны дундаж түвшин тогтоогоод тийм л болговол зүгээр дээ.
2018-05-27
Иргэн:
Яаж ялгаварлах юм бол. Их Хурлын Гишүүн, Сайд, дарга нарын хүүхдүүдэд өгөхгүй гэх үү. Хуучнаараа хоол хийж идэх плитка, бас хөргөгч байна гэж үзээд хүүхдүүдэд нь өгөхгүй байх уу. Эцэг эхэд нь ажлын байр байгаад бүгд ажил олгоод өгчихвөл ийм асуудал гарахгүйлдээ. Бусад улс шиг ажилгүйдлийн тэтгэмж олгох юмуу.
2018-05-24