Мун Жэ Ин сэтгэл дундуур байна
2018-05-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 12-нд Сингапурт товлогдоод буй ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтаа цуцалж буйгаа олон улсад хандан мэдэгдсэн билээ.

 

 

 Пхеньян ямар ч оролцоогүй, хамтран ажиллахгүй байгаа нь Трампын уурыг хүргэжээ.

 

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтыг амжилттай болгоход нь дэмжлэг үзүүлж, зуучлагчийн зүгээс оролцох саналтай байсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Трампын шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

АНУ-ын тал түүхэн уулзалтыг цуцалж буйгаа бичгээр Хөх ордон руу илгээсэн байна.  Харин уг шийдвэртэй Ерөнхийлөгч Мун болон түүний багийнхан үзэж, танилцаж буй гэрэл зургийг Хөх ордон цахим сайтдаа нийтэлжээ.

 

Энэхүү зурагт Ерөнхийлөгч болон түүний багийнхан сэтгэл дундуур байгаа нь тодхон харагдаж байна.

 

Трамп уулзалтаа цуцалсаны дараахан Ким Чен Ун “АНУ-ын тэргүүнтэй хаана ч уулзахад бэлэн” гэж илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
АНУ-г дэлбэл
2018-05-25