"Хүүхдийн мөнгө" авах ХҮСЭЛТ
2018-05-28

 

Хүүхдийн мөнгө олгох Ерөнхийлөгчийн санаачлага унаж, Засгийн газрынх дэмжигдэв.

 

УИХ Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт хэлэлцэн батална. Ингнэснээр өрхийн амжиргааны бүртгэлд хамрагдсан хүүхдүүдийн 80 хувьд   олгох юм.   Энэ нь статистикийн газраас гаргасан тоогоор  Монголын нийт 1.1 сая хүүхдийн нэг сая орчим хамрагдахаар дүнтэй байна.

 

Хаврын чуулганы эхэнд хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын босго даваад хоёр сар хэлэлцэгдсэний эцэт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өмнө Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр батлагдана.

 

Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төсөл дэмжигдсэнгүй. Парламент энэ хоёр хуулийн төсөлд  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” гэх урт нэртэй ажлын хэсэг  байгуулагдан Засгийн газрын төслийг дэмжсэн байлаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр “ 107 мянган хүүхэд үлдэж байна. 107 мянган хүүхдэд 12.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө 50 ширхэг жипний мөнгө. Энэ жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүдээ мөнгө өг” гэсэн бол бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай хамтарч ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дээр нь Япон, АНУ зэрэг бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж энэ хүрээнд тогтсон. Хүрэлсүхийн Засгийн газар 60  хувийг 80 хувьд олгох зарчмын хэлэлцээр хийж оруулж ирж байна. Нөхцөл байдал сайжрангуут хэлэлцээр зөрчиж болохгүй. Хүсэлтээ гаргасан өрхийн хүүхдүүдэд өгөх санал гарсныг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс тогтоолоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах санал явуулна. Олон айл өрх хүүхдийн мөнгийг авах саналтай байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа” хэмээх байр сууриа хоёр сар давтаж байгаа.

 

Тиймээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх уг хуулийн төслөөр нийт хүүхдийн 80 хувьд олгоно. Харин уг 80 хувьд хамрагдахын тулд эхлээд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой.  Дараагаар нь  хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгаа хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөх юм билээ. Улстөрчдийн толхилцоонд иргэд өртдөгийн энгийн жишээ, энэ. Нэгэнтээ өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд хамрагдсан иргэд дахиад бүртгүүлж, хүсэлт гаргах нь. Өрхийн мэдээллийн сангийн судалгааг дахин дахин хийж, иргэдээр хүсэлт гаргуулна гэдэг цаг, мөнгө үрсэн ажил. Нэгэнтээ тухайн дүүрэг хороо хүн амаа бүрэн тоолж,  бүртгэлээ дор бүр нь шинэчилсэн байхад л хангалттай. Өрхөө, иргэнээ бүртгэх нь тухайн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын өдөр тутмын үндсэн ажил.  

 

Өнөөдрийн нийгэмд хүүхдийн мөнгөө авахаас татгалзах  туйлын цөөн. Хэт хөрөнгөжсөн давхаргынханд багтах цөөнхийн цөөнх хэсэг л төрөөс олгох хүүхдийн мөнгийг үл тоомсорлох байх. Ер нь тухайн хэсгийнхэн Хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг хэлэлцэгдэж  байгааг ч үл анзаарч байгаа. Нэгэнтээ дээд боловсролтой сэхээтэн хэсгүүд ч дундаж амьдралтай бүлэгт хамрагдаж чадахгүйд хүрсэн энэ нийгэмд айл өрх бүр л төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгийг хүртэхийг хүснэ.  Хүүхдийн мөнгө зарим айл өрхийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, амжиргаагаа авч явахад дэм болдог. Тэгвэл зарим айл өрх хүүхдийн мөнгийг өрхийн төсөвтөө зарцуулахгүй ч хадгаламж үүсгэн, сургууль соёлоо төгсөхөд нь зарцуулахаар хуримтлал үүсгэсэн байдаг. Ер нь  анх хүүхдийн мөнгийг олгох сонгуулийн шоу явуулахад  банкинд  хадгаламж нээж 18 нас хүртэл нь хуримтал үүсгэхэд тэдэн сая болно гээд л сурталчилж байгаа. Тэр үед улсын төсөв ч их наядаар бус тэрбумаар яригддаг байсан цаг. Анх хүүхдийн мөнгө гэж 3000 төгрөг сар бүр олгож эхэлсэн. Үүний 18 нас хүртэл нь хадгаламж нээж тооцоход тэр үедээ хөөрхөн дүн сонсогдож байсан ч, одооны ханш өссөн энэ үед бусдад хэлэхэд  “ичмээр дамшиг л даа”. Хэдийгээр өнөөдөр хүүхдийн мөнгө авдаг ихэнх айл өрх хүүхдэдээ хуримтлал үүсгээгүй ч, амьжиргаанд нь дэм болсоор ирсэн.

 

Цаашлаад хүүхдийн мөнгө олгох асуудалд  улс төрд намуудыг байтугай эрх баригчдыг дотор нь талцууллаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 32-ын талаас зарим гишүүд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох санал гаргасан ч дэмжигдээгүй. Эрх баригч хүчин бүлэг дээрээ Засгийн газрын бодлогоо дэмжих шийдэлд хүрсэн нь тодорхой.

 

Эрх баригчид хүүхдийн мөнгийг олгох хүрээг цаашид ч нэмэгдүүлнэ хэмээн найдлага, хүлээлт үүсгэсэн хуулийг энэ удаад батлах нь. Ер нь 2020 оны сонгуулиас өмнө эдийн засаг сайжирсан ч, эс сайжирсан ч хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох улс төрийн  бодлого явж байгааг улстөрчид байтугай энгийн иргэд  харж  л байна.  

 

Ийнхүү хаврын чуулган "Хүүхдийн мөнгө"-өөр талцаж, дуншсаар хоёр сарыг үдэж байна. Үлдсэн нэг сарын хугацаанд эрх баригчид томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж ярьсаар завсарлаж, дараагийн намартайгаа золгох нь ээ. 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
95438484
2018-10-25
954:38484
2018-10-25
95434572
2018-10-25
88697525 Оюунтунгалг
2018-10-25
88003980 Буянаа
2018-10-25
95940272 Оюунгэрэл
2018-10-25
99849004 Сарнай
2018-10-25
88003585 Баточир
2018-10-25
99959921 Абаа
2018-10-25
Оюунтунгалаг
2018-10-25
88697525 Оюунтунгалаг
2018-10-25
95693570
2018-10-25
96593570
2018-10-25
88697525 Оюунтунгалаг
99403392
2018-10-25
80814002
2018-10-25
98027888
2018-10-25
88205125
2018-10-25
95438484
2018-10-25
95434572
2018-10-25
88169695 Баасанхуу
2018-10-25
89350052 Энхбат
2018-10-25
800400296 Ирдээ
2018-10-25
95951138 Цэвэлмаа
2018-10-25
95940272 Оюунгэрэл
2018-10-25
99959921 Абаа
2018-10-25
99849004 Сарнай
2018-10-25
88003585 Баточир
2018-10-25
1 saraas hoish hvvhdiin mongo orku bhi ygd yum blo
2018-06-24
Оюунтунгалаг
зочин:
ядаж байхад СХД ын халамжийхан утасаа салгаад авахгүй юм хаанаас лавлах вэ
2018-06-05
зочин:
1 сараас хойших хүүхдийн мөнгийг хөнөж олгох болвуу
2018-06-05
зочин:
хүсэлт өгч судалгаанд нь хамрагдаад хүүхдийнхээ мөнгийг авах гэсээр байтал энэ он талдаа орчихлоо
2018-06-05
Болор:
судалгаа нь хэдийд нь явагдаад байдаг юм бэ
2018-06-05
Болор:
Судалгаа нь хэдийд нь аваад байдгийн би 2017 оны турш хүүхдээ хараад гэртээ байсан судалгаа авч байна гэж хэнч яваагүй юмдаа. хамгийн хачирхалтай нь СХД ийн халамжаас лавлаж асуух гэхээр утасаа салгаад огт авахгүй юм
2018-06-05
zochin:
TER SUDALGAA NI GUTAMSHIGTAI ERUU AMAA SUGALUULAH DOHNO
2018-05-28
Зочин:
20 мянган тогрог огох гэж суртэй юм бэ! Хэдэн удаа судалгаа авпх гэсэн ядаргаатай юм. Тэр бумаар нь гудардаг улсуудын инээд нь хурж бгаа ийм л нийгэмд бид вмьдарч бна. Хулгайч нараа идэж уусан л гэх юм шийтгэл хулээж бгаа хун алга. Бид ер нь ямар нийгэмд амьдраад бнааа!
2018-05-28