Түүхэн уулзалтын өмнө Трамп, Абе нар уулзахаар тохиролцжээ
2018-05-29

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаасаа урьтаж, Японы Ерөнхий сайдтай уулзахаар тохиролцсон” талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас нийтэд мэдээллээ.

 

 

Трамп өнгөрөгч долоо хоногт Ким Чен Уныг шүүмжилж, ирэх сарын 12-нд Сингапурт болох дээд хэмжээний уулзалтыг цуцалсан билээ.

 

Уг шийдвэрийн дараахан Трамп, Абе нар утсаар холбогдож, уулзахаар тохиролцсон байна.   Удирдагч ирэх сарын эхээр уулзахаар тохиролцжээ.

 

Трамп, Ким Чен Ун нар удаан хугацааны турш зөрчилдсний эцэст Сингапурт уулзахаар болсон юм.

 

Хоёр улсын төлөөлөгчид Сингапурт хүрэлцэн ирцгээсэн бөгөөд маргааш уулзах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин