Нөхөн сонгууль 11 аймагт явагдана
2018-05-31

Ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр явагдах нөхөн сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сонгуулийн хуулийн дагуу улсын хэмжээнд нөхөн болон дахин сонгууль явагдана. Сонгуулийн бэлтгэл ажил 50 хувийг даваад буй аж. Зургаадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах юм байна. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-22 хүртэл 17 хоног үргэлжилж, 24-ны өдөр санал хураалт явагдана.

 

Төлөөлөгч нь нас барсан болон хуулийн дагуу төрийн албанд шилжсэн, өөр орон нутаг руу шилжсэн, өөрөө хүсэлтээ гаргасан зэрэг шалтгаануудын улмаас аймаг, сумдын ИТХ-д нөхөн сонгууль явуулахаар болжээ.  Нөхөн болон дахин сонгууль 11 аймаг, 29 сумын 43 хэсэгт явагдана. Одоогоор нийт 83 нэр дэвшигч бүртгэгдсэн байна. Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт 57 нэр дэвшигч өрсөлдөх аж. Тэдний 53 нь намын төлөөлөл бол 4 нь бие даан нэр дэвшигч аж.

 

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр тойрогт явагдана.  Нөхөн болон дахин сонгуулийг автомат системээр явуулна. Сонгуулийн дүнг шууд дамжуулна гэдгийг  Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Нөхөн сонгуулийн зардлыг/төлөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн,хувийн ажлаар өөр нутагт шилжсэн,огцорсон,өөр намын гишүүнд элссэн/ гм-г бол нэр дэвшүүлсэн улс төрийн нам нь хариуцаж баймаар юм.Орон нутгийн төсөвт дарамт болсон үйл ажиллагаа.
2018-06-03
Ямар аймагт юуны учраас нөхөн сонгууль болох гэдгээ тодорхой хэлчихэж чаддаггүй СЕХ -гоор яах вэ дээ. Татан буулгавал таарна. Нов.ш гэж ийм хоолны савнуудыг тэжээх гэж татвар төлдөгөө бодохоор бу.удчих юмсан.
2018-06-01