Г.Однаран: Би зургаан сайхан үрээ бурхны бэлэг гэж боддог
2018-06-01

Олон улсын эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан зургаан сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн Г.Однарантай ярилцлаа. Түүнийг Алдарт эхийн нэгдүгээр одонгоо хүртэх үед зургаан хүүхэд төрүүлсэн гэхээргүй залуу, халуун харагдаж байна хэмээн олон нийтийн хэрэгслээр гайхан, шагширч байсан нь саяхан.

 

Г.Однаран 2016 он 

 

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Сайн байцгаана уу. Намайг Г.Однаран гэдэг. Одоо 41 настай. Би Архангай аймагт төрж, Төв аймгийн Баянхангай суманд өссөн.

 

-Анх хүүхэдтэй болсноо мэдээд хэрхэн хүлээж авч байв? Магадгүй амьдралын мартахын аргагүй мөчүүдийн нэгээхэн хэсэг энэ байх?

 

-Анхныхаа хүүг олчихоод ээж, аав, эмээ өвөөдөө хэлэхээс айгаад нуучихсан байсан юм. Нэг өдөр ээжээрээ толгой дээрээ ус хийлгэж байсан чинь ээж маань “Хүүш ээ хөхний чинь толгой борлочихсон байна шүү дээ. Жирэмсэн болчихсон юм уу” гэхээр нь хөөстэй толгойтойгоо гараад зугтчихсан. Гэртээ орж чаддаггүй. Эмээ хашааны завсраар дуудаад оруулж, ирээд “Бүхэл бүтэн хүн ирж байхад хэлсэнгүй. Алив охиноо үнсье” гээд тайвшируулж билээ. Би чинь эмээ өвөө хоёр дээрээ хоёрхон сартай ирж хүн болсон хүн шүү дээ.

 

-Хөөстэй үстэйгээ зугтааж байсан жаахан охин хэдий нь зургаан хүүхдийн ээж болжээ. 

 

-Би 1996 онд хүүтэй болж, 2001, 2007 онд хоёр охиноо төрүүлсэн. Тухайн үед эмнэлэгт хүүхэд солигдсон тухай яриа гарч би хүүхдээ төрүүлчээд нүдээ салгалгүй хардагсан. Нөхөр маань хөдөө тээвэрт явчихдаг байхаасаа байхгүй нь их болохоор төрөхөөсөө өмнө цагаан сарын бууз, баншаа хөлдөөж, шөлнийхөө махыг хүртэл хөшиглөөд бэлдчихдэг байж билээ. Тэгээд 2012, 2013, 2014 онд жил дараалан төрж, гурван бага хүүгээ төрүүлсэн. Гурван ихэр юм шиг сайхан хүүтэй. Нэгнийг нь тэргэн дээр нь тавьж гаргачихаад нөгөө хоёроо гялс хувцаслаад салхинд гаргах, гурвуулаа зэрэг ханиад хүрч халуурч, ханьтайгаа шөнө нойргүй хонох үе байлаа. Цагаан сараар айл хэсэхэд нөгөө гурваа хувцаслаад нэг нэгээр нь томчуудад нь тэврүүлж гаргана. Би гэдэг хүн хөлс гоожчихсон, будаг урсчихсан явах энүүхэнд. Гурван жилийн дараа хоёрдугаар эмнэлэгт төрөх гээд очсон чинь сувилагч охин “Хүүе ээ та ахиад төрөх гэж байгаа юм уу” гэж байсан. Миний зургаан хүүхдийг эрүүл саруул сайхан төрүүлж өгсөн хоёрдугаар төрхийн хамт олонд их баярлаж, тэр эмнэлгийг шүтэж явдаг.

 

Гурван бага хөвгүүд

 

Гурван бага хөвгүүд

 

-Дэрсхэн хөвгүүдтэй байх сайхан биз. Тэд үймээний эзэд байх даа?

 

-Тэгэлгүй яахав. Одоо бага гурван хүү маань гараас гарсан. Том нь юу хийнэ, дуурайж гэр оронд мөнхийн инээд хөөр, уйлаан, шуугиантай байдаг. Би гурван хүүгээ худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй, ядарсан хүнд тусалж яв гэх мэтээр зүйр үг, сургамж үг цээжлүүлдэг юм. Нэг удаа “Ядарсан хүн гэж ямар хүнийг хэлэх билээ” гэсэн чинь манай аав гэж хэлээд бөөн инээдэм болж билээ. Хань бид хоёр хамтдаа унтана гэж байхгүй. Бид хоёрыг өмчлөөд авчихна. Хааяа нэг эрхлэмээр болоод цуг хэвтэхээр “Аая ээж та дурлачихсан юм у” гээд л бид хоёрыг салгачихна. Гурван багийн дундах нь төрчихсөн байсан чинь том нь дүүгээ “Тэнэг, тэнэг” гэчихсэн зогсож байсан. Дүү нь гараад ирэхээр хүүхэд их өрөвдөлтэй болдог юм билээ. Жаахан анхараал суларвал сүүлийг нь ам руу нь чихчихсэн, өлгийтэй нь татаж унагах гээд л их юм болно /инээв.сур/.

 

Г.Однаран том хүүгийн хамт  2018 он

 

-Том хүү нь одоо хэдтэй билээ? Олон хүүхэд төрүүлсэн гэж хэлэхээргүй ууган хүүтэйгээ үе тэнгийн мэт харагддаг.

 

-Том хүү маань 22 настай. Сэтгэл санаа тайван, архи, тамхи хэрэглэдэггүй, халамжтай сайн ханьтай болохоор овор багатай харагддаг байх. Гурван бага хүүгээ жил дараалан олчихоод их айж байсан. Ээж минь “Ламд үзүүллээ. Өвөө нь ирж байгаа юм байна, эмээ нь иржээ” гэх мэтээр гарга л гэдэг байсан. Би үр хөндөлт хийлгэж үзээгүй.

 

-Алдарт Эхийн 1,2 дугаар одон хүртсэн шүү дээ. Энэ таны хамгийн том бахархал болов уу?

 

-Ээж гэдэг эрхэм алдрыг хүртэж, алдарт эхийн 1,2 дугаар одонгоор энгэрээ мялаасандаа маш их баярлаж, бахархаж явдаг. Бурхан надад ийм сайхан бэлэг өгсөнд баярлаж, хүүхдүүдээ аз жаргалтай, эрдэм номтой, сайн хүн болгохын төлөө аав, ээж хоёр нь зүтгэж явдаг даа.

 

-Та хүүхдүүдээ хэн болж өсч, хүмүүжээсэй гэж хүсдэг вэ?

 

-Би үр хүүхдүүдээ хүн чанартай, мөн чанартай, эх орондоо хэрэгтэй эрдэм мэдлэгтэй сайн хүмүүс болоосой гэж хүсч, зүтгэж, залбирч явдаг даа.

 

-Эх, үрсийн баярын өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Энэ жил хэрхэн баярлаж байна вэ?

 

-Гэр бүлээрээ агаар салхинд гарч ээж нь хээрийн шорлог амттай хоол хийж өгч өнгөрүүлдэг дээ. Энэ жил хөдөө ажиллаж байгаа. Одоо хүүхдүүд рүүгээ баярыг нь тэмдэглэхээр хот руу зорьж явна.Монголын бүх сайхан ээжүүддээ үр хүүхдэд нь эх үрсийн баярын мэндийг хүргэж, өвчин зовлонгүй эрүүл энх бүтэн байлгаж, аз жаргалаар бялхаж яваарай гэж ерөөе.

 

Г.Однаран охины хамт

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Очир:
Мундаг сайхан ээж. Баярын мэнд хүргэе
2018-06-14
wow uneheer wow l gej helye. Yamar goyo zaluuhan mundag eej ve. Nuhur ni ih sain hun baidag ym bn. Emegtei hun sain hanitai baihad yug ch davna shuu dee
2018-06-06
Хүүхэд гаргасан гаргаагүй бүгд л сексдэж байгаа шд. Хүүхэд гаргаагүй нь хамгаалаад эсвэл үр хөндүүлж л бгаа. Ер нь бол хүүхэд гаргахгүй бгаа нь харин ч их сексдэж бгаа даа.
2018-06-04
нэг сайхан ээж байна даа
2018-06-04
Bi:
Yamar goy gegeeleg medee unshvaa igloo ert sereed...goy ger buldn sain Saihan eruul enhiig husen erooy
2018-06-04
монгол эмэгтэй монгол аав гэж ийм байдгийн харж авцгаа атаархаад үхчих гэж байгаа хүмүүст хэлэхэд та нарын муухай хэл ам монголчуудад хүрэх нь хол шүү
2018-06-03
Ямар мундаг юм бэ сээгсэндээ. дахиад 6 хүүхэд гаргасан ч чадах байх шүү.
2018-06-03
Хүүхэд гаргасан гаргаагүй бүгд л сексдэж байгаа шд. Хүүхэд гаргаагүй нь хамгаалаад эсвэл үр хөндүүлж л бгаа. Ер нь бол хүүхэд гаргахгүй бгаа нь харин ч их сексдэж бгаа даа.
zochin:
suuliin zurag ni eej ohin bish 2 ohiniih ni zurag bn
2018-06-03
Одноо:
Үнэхээр гайхалтай мундаг бүсгүй шүү эгч минь. Та нартаа хамгийн сайхан бүхнийг хүсье
2018-06-03
D:
Mundag eej shuu dee. Ur huuhduud ni ch uhaantai.
2018-06-02
бүр залуудаа олон хүүхэд төрүүлбэл мөнхийн залуу байдаг гэсэн үнэн байх а энэ эмэгтэй их залуухан гоё байна
2018-06-02
зочин:
Ямар гоё эмэгтэй вэ маш залуухан сайхан харагдаж байна. 30 настай л бол уу гэмээр байна 6 хүүхэд төрүүлсэн гэхээргүй гоё байна шүү царайлаг юм аа. Гэр бүлд нь аз жаргал хүсье
2018-06-02
Дарь эх бөртэ эх л гэсэн үг шүү дээ
2018-06-02
ГАЙХАЛТАЙ САЙХАН ГЭР БҮЛД:
БУРХАН ИВЭЭГ. АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
2018-06-02
зочин ноён:
үзнэхээр сайхан бүсгүй, сайхан гэр бүл байна. Эмэгтэй хүн гэдэг ийм л хүн байх ёстой. одоо хүүхдүүдийн тус дэм ирнэ. Чамаар бахархаж байна. Ертөнцийн гоо сайхан, ур ухаан , тэгш дүүрэн амьдрал чамд бүрджээ баяр хүргэе
2018-06-02
ub:
Mongoliin min Uhaantai Uzesgelent Eejiin neg! Ger buld n Az bayaraar duuren baihiin erool orgoyo!
2018-06-02
Баяраа:
Гайхамшигтай сайхан гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье
2018-06-02
Нацгаа:
Сайхан хүүхнүүдтэй улс үндэстний эдийн засгийн хөгжил ч өндөр гэдэг судалгаа байдаг юм билээ
2018-06-02
Mundag bna. Amjilt hysye. Huhur n ostoi mundag baidag baih ...
2018-06-01
Ямар сайхан бүсгүй вэ:
Гэр бүлд нь Аз жаргал хүсжн ерөөе
2018-06-01
Нөхөр үргэлж тээвэрт явчихсан хойгуур хүүхэд хэнээс олдог байна аа?
2018-06-01
Mundag bnaa emegteichuud mini heden ch huuhedtei bai uurtuu archaatai iim shn bgaarai.bas ur huuhdee zuv humuujuuleerei
2018-06-01
irgen:
ert hyyhed gargasan archaatai hymyys zaluu l haragddag um, manai eej aaviig bas 40 ch hyreegui baihad 6 hyyhedtei gej hymyys meddegch ah egch dyy nar geed l anduurdag baisan,,,90 onoos omnoh amdral yag iim saihan bailaa, odoo zaluuchuud zov amdarch aihgui hyyhdee gargaj hymyyjyylj baimaar baina daa, eh orondoo byl nemeh saihan
2018-06-01
irgen:
iim saihan ger byliin tuhai sonsolgui udjee,,,mongolchuud maani yag iim l baisan shyydee bygdeeree l olon hyyhed gargaad l eh orniihoo toloo gesen setgeltei, hyn byr ajiltai jargaltai baisan ye bii shyy, ene ger byld az jargal hysie, eh orondoo heregtei hymyys baina
2018-06-01
Zochin:
Ёстой гайхалтай. Жинхэнэ бурханы хишиг. Сайхан үрсэд тань, та хоёрт аз жаргал хүсье. Санаа зөв бол заяа тэгш гэдэг
2018-06-01
Mundag eruul enhiig husie
2018-06-01
YOO YU VE AIMAAR OVOR BAGATAI EMEGTEI BAISHDEE
2018-06-01
Монгол:
Сайхан монгол бусгуй байна. Монгол хуухнууд маань ийм байвал улс орон еедлег байнадаа. Аз жаргал хусье
2018-06-01