“Алтан Хальс”-ны эзэд баасан гаригт тодорно
2018-06-04

Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам үргэлжилж байна.

 

 

Энэ удаагийн кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр болж буй. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл иржээ. Уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээлийн 17 нь Монгол кино байна.

 

Кино наадам энэ сарын 2 - 8-ны хооронд “iCinema” кино театрт зохиогдох буй бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болно.

 

Шилдгийн шилдэг бүтээл “AltanKhalis Award - Алтан хальс шагнал”ыг хүртэнэ.  Мөн дараах шагналыг олгоно.

 

Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)

Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Shuud.mn
Сонин хачин