“Монгол-Оросын санаачилга-2018” маргааш эхэлнэ
2018-06-06

 

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор энэ сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.  

 

Монгол, Оросын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээний хүрээнд эдийн засгийн чуулга уулзалт, дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн тоглолт, спортын уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

6 дугаар сарын 7-нд Төрийн ордонд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжлэх “Эдийн засгийн чуулга уулзалт”-аар худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал бодлоо солилцох юм. Харин Сүхбаатарын талбайд болох “Оросын дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж машин, техникээ дэлгэн танилцуулна. Хоёр улсын соёл урлаг, спортыг сурталчлах хүрээнд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэх тоглолт, Игорь Моисеевын нэрэмжит чуулгын тоглолт, жүдо бөхийн нөхөрсөг тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин
Энэ мэдээллийг Оросын болон Монголын хариуцлагатай хүмүүс шивнэж хэлсэн. Согтуу л байгаагүй юм арай үгүй байлгүй гэж бодож байна. Тэгээд ч нарийн бичгийн дарга гэдэг нь манай хуулиар гурван даргын уулзалтыг зохицуулж, бичиг цаасыг нь янзалж, гадуур дотуур хөөцөлдөх ажлыг нь амжуулж явдаг түшмэл болохоос улсаа төлөөлж амлалт өгдөг эрх мэдэлтэн биш л дээ. Ингэхэд бид ер нь хаашаа яваад байнаа? Яачихсан улс гэхээрээ толгой дээрээ иймэрхүү мал нөхдүүдийг залчихаад зүв зүгээр юу ч болоогүй юм шиг суугаад байдаг юм бэ, Галзуурахад ганц хуруу дутлаа гэж үг байдаг. Заагладаг ганц хуруу нь одоо байгаа юм уу? Шүүх засаглалыг бүрэн атгахын тулд дан өөрийн утсан хүүхэлдэй нарыг үндсэн Хуулийн цэцэд шахаж, Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг Орос, Хятадад зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж улайран зүтгэж буй жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх хоёрын эсрэг бүгд нэгдэн тэмцэж, жанхуу хулгайч, урвагч дүлзэн ухна хоёрыг үтэр түргэн огцруулья!!!
2018-06-06
Төмөр замын 280 сая долларын луйврын илбэчин жанхуугийн утсан хүүхэлдэй чацга гансүх саяхан Москва орж Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагатай уулзжээ. Тэрээр өөрийн эзэн болох жанхуугийн дэлхийн геополитикийн түүхэнд гаргасан цоо шинэ онол болох “крант болон танкны онол” одоог хүртэл үр ашгаа өгч буйг дэлгэрэнгүй тайлбарлаж доорх гурван амлалтыг өгсөн байна. Үүнд : 1. Монгол улс СНГ (Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл)-д элсэнэ. 2. Монгол улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (Организация Договора о коллективной безопасности)-д д элсэнэ. 3. Крымын хойг бол Орос улсын салшгүй хэсэг гэдгийг Монгол улс хүлээн зөвшөөрнө. Оросууд шоконд орчихоод тодруулж асуугаад байна. Дэлхийн 200 тусгаар улсаас хэнээс нь ч ийм том гэнэтийн бэлэг тэд хүлээж аваагүй яваа шүү дээ. Баярлаж буй ч чихэндээ итгэхгүй байгаа аж. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (Организация Договора о коллективной безопасности) гэдэг нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд байсан 9 улсын 1992 онд байгуулсан нэгдэл. Удалгүй гурав нь хаяад гараад явчихсан.
2018-06-06