Шорлог хийхдээ гаргадаг нийтлэг АЛДААНУУД
2018-06-08

Урин дулаан цаг ирж амарч, тухлахад амттай хоол чухал. Тэр дундаа байгаль эсвэл зусландаа гарч ил гал дээр шарсан мах, шорлог зооглох шиг сайхан таашаал гэж үгүй. Аялал зугаалгаар явахдаа хэрхэн шүүслэг, амттай шорлог хийх аргыг болон шорлог хийхдээ гаргадаг нийтлэг алдааг brightside.me сайтад нийтэлжээ.

 

Махаа хэт ойр шорлох

 

 

Шорлогны махны зүсмэлийн ширхэг хоорондын зай 0.2 хэмжээтэй байх ёстой. Учир нь хэт ойрхон шорлосноос махны зарим хэсэг болохгүй түүхийрдэг.

 

Махаа ижил биш хэмжээтэй зүсэх

 

 

Шорлогны махыг том жижиг хэрчиж болохгүй. Хэрэв махыг том жижиг хэрчвэл шүүслэг бус болдог бөгөөд ижилхэн хэрчвэл амтлаг, шүүслэг чанараа хадгална.

 

Хүнсний ногоо, сонгино зэргийг махтай хамт шарах 

 

 

Өөрийн идэх дуртай амтлагч, хүнсний ногоог шорлогондоо нэмж, амт оруулах нь зөв. Гэвч ингэхдээ махнаас тусад нь шорлож болгох хэрэгтэй.

 

Шингэн хий хэрэглэх /газ/

 

 

Шорлогоо болгохдоо шингэн хий бүү хэрэглээрэй. Шингэн хий шорлогны амтанд нөлөөлж, гашуун болгох магадлалтай.

 

Хугарсан мөчир, хашааны хуучин мод түлэх

 

 

Хуучин хашааны мод, унасан мөчир түлэхийн оронд зориуд бэлтгэсэн түлээ хэрэглээрэй. Жигд галаар шарснаар шорлог амттай болно.

 

Галыг намсгахын тулд ус хийх

 

 

Гал руу ус хийж галыг намсгаж болохгүй. Хэрэв мод шатаж, гал хэтэрхий хүчтэй асч  байвал  цогыг тармуур болон төмрөөр хөдөлгөж, жигдэлнэ.

 

Ил гал дээр шарах 

 

 

Шорлогыг ил гал дээр олноор нь шарах нь түүхий болох эрсдэлтэй тул нэг нэгээр нь зориулалтын төмөрт шорлож болгоорой. 

 

Махаа болсон эсэхийг шалгаж, зүсэх 

 

 

Шорлосон мах болгоноо зүсч үзвэл махны амт, шүүслэг байдал алдагдана. Та дээр дурдсан бүх зөвлөмжийг дагаж мөрдсөн бол таны шорлог болсон эсэхэд эргэлзэх хэрэггүй.

Shuud.mn
Сонин хачин