М.Энх-Амгалан: Д.Мурат мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй
2018-06-08

УИХ-ын чуулганы хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.  Эхлээд Д.Мурат гишүүний асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-УИХ-ын гишүүний асуудлыг оруулсан үндэслэл хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх байдлаар оруулж байна. УИХ-ын гишүүний асуудал шалгагдаад, хууль шүүхийн өмнө шалгуулах бололцоо нээгдсэн. Гэхдээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орууллаа. Халдашгүй байдлыг хэвээр үлдээж  шүүхэд очих бололцоо байхгүй гэж байна. Ерөнхий прокурор бичигдсэн хуулиар, ХЗДХ-ийн сайд логик ярьж байна.

 

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:

 

-Энэ асуудал Халдашгүй байнгын хороон дээр яригдсан. УИХ-ын гишүүнийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр захиргааны шийтгэл оноохыг хориглоно. Гэр орон, тусгай унаанд нь үзлэг хийхийг хориглоно гэсэн. Л.Болд гишүүн тэнд хөөрхөн мушгиад байна. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлж болохгүй гэж хэлээгүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар тогтооно, түдгэлзүүлэх эсэхийг УИХ шийднэ. Шүүхэд шилжээд гэм буруутай нь тогтоогдвол  эгүүлэн татна. Практик бас байна. 1998 онд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шүүх шийдвэрлэсэн. Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудалд улс төрийн өнцгөөс хандаагүй. Ерөнхий прокурорын саналаар шийдвэрлэсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг ойлгохгүй байгаа. 

 

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

 

-Асуудал хуулийн хүрээнд явагдах ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүй тохиолдолд албадан саатуулах эрх байхгүй болно. Ер нь Үндсэн хуульдаа УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдвол УИХ-аар хэлэлцэнэ гэсэн ойлгомжгүй заалттай. Д.Мурат гишүүний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйлгүй.

 

Shuud.mn
Сонин хачин
UMKHII LALARUUD ,
2018-06-09
UMKHII LALARUUD ,
2018-06-09
Их хурлыг үнэхээр үзэн ядаж байна. Бид яахаараа ийм хүмүүсийг татварын иөнгөөраө тэжээж толгой дээрээ халдашгүй мэт тахих ёстой гэж Хүчин самууны хэргийг өмгөалсөн, энгийн мэт үзсэн эдгээр ёс бус хүмүүсийн үр хүүхдэд яг ийм зүйл тохиолдох хувь заяа нүүрлэнэ дээ. Та нарыг тэнгэр гэсгээнэ
2018-06-09