Мотоцикл мөргөлдөж хүний амь нас эрсэджээ
2018-06-12

 

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба 4 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

 

Тухайлбал: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд даюун маркийн улсын дугааргүй мотоцикль нь амины Сүки маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 32 настай Х-н амь нас хохирч, 15 настай Ө гэмтсэн байна.

Shuud.mn
Сонин хачин