Улаанбаатар
Хөдөлмөрийн хуулийн сүүлийн хэлэлцүүлэг боллоо
6-13


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, МҮЭ-ийн холбооны хамтарсан “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /06.13/ Чингэлтэй дүүрэгт боллоо.


Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.


Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг удирдан явуулсан ба ХНХЯ-ны газрын дарга Б.Алимаа хуулийн төслийг танилцуулсан юм.

 


 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээлтэд үг хэлэхдээ,


-Хөдөлмөрийн тухай хуульд шинэчлэл өөрчлөлт хийхээр талууд хамтарч ажиллаад олон жил болж байна. Ажилтан хүний эрх ашигт нийцсэн сайн хууль гаргахын төлөө бид мэдээж нэгдэнэ. Цөөн тооны зарчмын зөрүүтэй асуудал байгаа. Аливаа шинэчлэл хөгжил дагуулсан байх ёстой. Үйлдвэрчний эвлэлд нэгдэх, хамтын гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ хамтын гэрээгээр ажил олгогч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд ажил хаях зэрэг гурван эрхийг өмнөхөөс дордуулахгүй байлгахын төлөө бид бат зогсоно гэлээ. 


МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарын илтгэлийн дараа оролцогчид санал, асуулт хэлж, М.Оюунчимэг, Б.Алимаа нар хариулт өгснөөр энэхүү хэлэлцүүлэг өндөрлөлөө.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ХҮНД ХОРТОЙ НӨХЦӨЛД ОЛОН ЖИЛ АЖИЛЛААД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТТЭЙ ХҮМҮҮС ОДООГООР ХОХИРЧ БАЙНА ШҮҮ.ХӨДӨЛМӨХИЙН ЧАДВӨР ӨЛДСАН ТЭТГЭВРИЙГ БОДОХДОО ТУХАЙН ҮЕД СӨЛБАРЫН ХЭМЖЭЭНД МӨРДөЖ БАЙГАА ЦАЛИНГААС БОДОЖ БАЙХ АСУУДЛЫГ ХУУЛВЧИЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2018-06-14