ВВС: ДАШТ-ий ялагчаар Бельгийн баг тодорно
2018-06-14

Британийн Би Би Си агентлаг судалгаа явуулан, ДАШТ-2018-ын ялагч болон шигшээд шалгарах багуудыг таамаглажээ. Тэмцээнд оролцох 32 багаас 24 багийг хасан, Франц, Герман, Бразил, Португал, Аргентин, Бельги, Польш, Орос улсын шигшээ багууд ялагчаар тодрох магадлалтайд тооцогдон жагсаалтанд үлджээ.

 

 

Улмаар судалгааны хоёрдугаар шатанд  ялах магадлалтай орнуудаас Орос улс хасагдсан байна. Оросын дараа Польш улс хасагдсан бөгөөд эдгээр шигшээ багийн хамгаалалт бусдаас илүү найдвартай байж чадахгүй хэмээн үзжээ.

 

Судалгааны гуравдугаар шатанд Европд болж өнгөрсөн ДАШТ-үүд Европын шигшээ багийн ялалтаар дуусдаг чиг хандлагыг харгалзан үзсэн байна. Ингэснээр ялах магадлалтай орнуудын жагсаалтаас Бразил болон Аргентин улс хасагджээ. Улмаар Би Би Си агентлагийнхан хүчтэй хаалгачийг гол хүчин зүйл гэж үзснээр Португалийг хассан бол судалгааны тавдугаар шатанд ялах магадлалтай орнуудын жагсаалтаас  эхний гурван багаас туршлага багатай гэсэн үзүүлэлтээр Францын шигшээ баг хасагдсан байна.

 

Ингэснээр Герман болон Бельгийн шигшээ багууд тунаж үлдсэнээс Бельгийн баг ялна гэсэн таамаглал гарчээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Ispani tun goridlogotoi bna daa
2018-06-17
Испани аваргална:
Испани аваргалж, Бразили, Герман дараа нь орно гэж Европын магадлалын онолын математикчид тооцсон гэсэн.
2018-06-15
Иргэн:
Герман финалдана гэдэгтэй санал нэг байна, харин Бельги ч худлаа л болов уу
2018-06-15
зочин:
туршлага багатай гээд францыг хассан гэнээ, бельги яахаараа францаас туршлагатай болчихдог билээ, дэлхийн аваргад тоглох туршлагаар бол франц толгой илүү баймаар
2018-06-15
zurjee:
yostoi hol zurjee brazil argentina hoyor uldej brazil avarga bolnoo bbc guai
2018-06-14