Ван дер Слут 28 жилийн ялаар шийтгэгдлээ
2012-01-14

Өмнөд Америкийн Перу улсын шүүхээс тус улсын 21 настай эмэгтэйг хөнөөсөн голландын иргэн Иоран ван дер Слутыг 28 жилийн хорих ялаар шийтгэжээ.  Иоран ван дер Слут нь 2010 онд Перу улсын нийслэл Лима хотын нэгэн зочид буудалд Стефани Флорес хэмээх 21 настай перу бүсгүйтэй хамт байхдаа маргалдаж түүний амийг хөнөөсөн хэмээн хуулийн байгууллагынхан нотлоод байгаа юм. Перу улсын хуулиар хүний амь хөнөөсөн хэрэгтэнд дээд тал нь 30 жилийн ял оноодог гэнэ. Ван дер Слут тус улсын шоронд ялаа эдэлж дуусаад 2038 онд суллагдах аж. Нидерландаас Ван дер Слутыг өмгөөлөхөөр ирсэн өмгөөлөгчид хэдийгээр их мөнгөний барьцаа төлөхийг санал болгоод байсан ч шүүхээс ийнхүшү урт хугацаагаар хорих ял шийтгэжээ.
Shuud.mn
Сонин хачин
pol:
manaid yah boldoo bodhoos durgui hurch baina
2012-12-20