ДАШТ-нд Монголоос сайн дурын ажилтан оролцож байна
2018-06-16

 

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ны үеэр Монголчууд хулгай хийсэн гэх мэдээлэл гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тэгвэл тус тэмцээнд "Volunteer" буюу сайн дурын ажилтан хийж буй Монгол хүн байна. 

 

Хөлбөмбөгийн ДАШТ гэлтгvй дэлхийн томоохон бvх тэмцээний зохион байгуулагчид сайн дурын ажилтан шалгаруулж авдаг аж. Сайн дурын ажилтнууд тэмцээн болохоос 1-2 жилийн øмнø бvртгvvлсэн байх шаардлагатай бөгөөд гурван шатны шалгаруулалтын дараа vндсэн ажилтнаар сонгодог байна. Энэхүү шалгаруулалтад Монгол охин тэнцэж,  ОХУ-ын Санкт-Петербург хотод болох нийт 7 тоглолтод ажиллаж байна. 

 

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд ажиллах хvсэлтээ нийт 176870 хvн ирvvлсэнээс 17040-ийг нь шvvн авсан аж. Сайн дурын ажилтнуудын долоон хувь нь дэлхийн 112 орноос ирсэн хvмvvс  аж.

Shuud.mn
Сонин хачин