Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна
2018-06-17

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 4. Адъяа гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.

 

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин