МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19

Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг шинэчлэх хөдөлгөөн байгуулагджээ. Энэ талаар үйлдвэрчний эвлэлийн хороод хамтран, өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулахаар санал нэгдэж, өчигдөр шаардлага хүргүүлжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т. Баясгалан “2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. МҮЭХ-ноос Засгийн газарт баахан амлалт өгдөг, тэр амлалт нь зэрэглээ мэт замхардаг. Энэ үзэгдэл зүй тогтол болсон. Үүнийг Засгийн газрын буруу биш.

 

МҮЭХ, Засгийн газартай хуйвалдаж эсвэл түүний өмнө гуймтгай бодлого баримталж ирсэн учраас үйлдвэрчний эвлэлийн гишүүд хохироход хүрч байна.

 

Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч гэдэг хүн бол гишүүдийнхээ манлайд явдаг туг байх ёстой. Гэтэл тэр туг намирахаа болиод зургаан жил болж байна. Ямагт бууж өгсөн гудгар ерөнхийлөгчтэй байхаас бид залхаж байна. Тиймээс МҮЭХ-ын ерөнхийлөгчийг огцруулах шаардлага тавьж байна.

 

МҮЭХ-нд ажил үүргийн хуваарилалт гэж байхгүй. Нэгдсэн удирдлага алга. Тэмцлийг дандаа унтрааж, мохоодог. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүд МҮЭХ-ноос дайчих болсон. Өдрөөс өдөрт үйлдвэрчний эвлэлийн гишүүд 10, 20-иороо цөөрсөөр байгаа.

 

МҮЭ-ийн удирдлагууд мөнгөтэй холбоотой асуудалд орооцолдсон. Гишүүдийн татварыг буруу зарцуулсан, Засгийн газраас мөнгө авсан хэл аманд орооцолдсон.

 

Цалин хөлсний тэмцлийг нэгдүгээр хийх ёстой байтал Засгийн газрын ажлыг урдуур нь орж хийдэг” хэмээн мэдэгдлээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
emch:
mygmar n deeree
2018-06-20
Ийм ерөнхийлөгч гэж байдаг байхнаа. Огцоруул,огцоруул,тэглээ гээд түмэн олонд хохирох юмгүй блолтой
2018-06-19
За больдоо та нар ард түмний төлөө тэмцэх ёстой байтал хэнээсээ авилгал аваад Үйлдвэрчний эвлэлийн тэмцлийг мохоогоод байгаа юм. Ёстой өөрсдөө бууны ноход байнадаа. ГОК-ийн Баттөр гэж энд тэнд байнга хэрүүл хийж явдаг өөрөө ГОК-оосоо огцорчихоод энэ асуудлаа өөр тийш хандуулах гэж ийм арга хэмжээ авч байх чинь өрөвдөлтэй байна шүү.
2018-06-19