Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг УИХ-д өргөн барина
2018-06-20

 

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барихаар шийдвэрлэлээ. Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр нөлөөгөө өгч гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ гэж Засгийн газар үзэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлгээр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдэл гаргасан. Мөн ҮАБЗ-өөр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Олон улсын зах зээлд уул уурхай, ашигт малтмалын үнийн өсөлттэй үеийг ашиглаж, бид шуурхай эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна.  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ордын үнэлгээ ямар байна вэ?

 

-Нийт ордын нөөц 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэдэг. Эрчим хүчний өндөр чанарын нүүрстэй гэдэг үнэлгээ гарсан. Бид олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай хэлэлцээ хийнэ. Ямар үнэ санал болгох нь вэ гэдгийг судална. Торонто зэрэг хөрөнгийн бирж саналаа өгөөд байгаа. УИХ-аас шийдвэр гарвал дараагийн ажилдаа шуурхай орно. Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрсний үнэ ханш тогтвортой байх төсөөллийг өгч байгаа. Бид энэ үеийн овсгоотой ашиглах ёстой. Тавантолгойн ордын үнэлгээ цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. 

 

-Бүтээн байгуулалтын ажил юунаас эхлэх бол?

 

-УИХ-ын тогтоол гарсны дараагаар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Хангийн автозам  баригдана. Тээвэрлэлтийн асуудлаа эхэлж анхаарна. Усны асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. "Хөх морь" төсөл хийнэ. Эрчим хүчний тухайд Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан Тавантолгойн цахилгаан станцыг барьж эхэлнэ. 

 

-Хаврын чуулган завсарлах дөхөж байгаа энэ үед УИХ хэлэлцэн шийдвэр гаргаж амжих уу?

 

УИХ-ын чуулганы хуралдааны яаралтай хэлэлцэх дэгээр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өргөн барьж байна. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцээд явна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Avto zam bariad yaahaw dee. Tumur zam gej yaagaad dugarahgui baina we?
2018-06-22
ЭЗ ийн эргэлтэнд оруулахгүй байсаар алтан үеийг өнгөрөөчих вий дээ. Алдарт гацаагчид одоог хүртэл нөлөөлсөөр л байгаа юм бна даа. Улс орноо бодоход яанаа.
2018-06-20
өргөдлөө олгооч дуракаа
2018-06-20