Улаанбаатар
Өдөрт хүүхэд алга боллоо гэх 15-20 дуудлага ирдэг
6-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний таван сарын байдлаар 859 хүүхэд төөрсөн тухай мэдээлэл иржээ. Алга болсон хүүхдүүдээс 844-ийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд 15 хүүхдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа.

 

Монгол Улсад 1 сая 27 мянга орчим хүүхэд амьдарч байна. Үүний 800 орчим мянган хүүхэд Нийслэлд оршин сууж байгаа. Нийслэлийн цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 15-20 орчим хүүхэд алга боллоо гэх мэдээлэл иргэдээс ирдэг байна. Тодруулбал 2017 онд ЦЕГ-ын эрэн сурвалжлах санд 1200 орчим хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн аж. Эдгээр хүүхэд бүгд олдсон, одоогоор нийслэлийн хэмжээнд хүүхэд алга болсон мэдээлэл бүртгэгдээгүй байгаа юм байна.

 

Эцэг, эх нь хамт явж байгаад гудамж, талбай олон нийтийн газарт төөрөх, салсан эцэг эхийн аль нэг нь авч яваад мэдээгүй, автобусанд суугаад буудлаа өнгөрүүлсэн, найзындаа байж байгаад ирснийг мэдээгүй гэх шалтгаанаар алга болсон тухай дуудлага мэдээлэл ирдэг ажээ.

 

Одоогоор Дорнод, Баян-Өлгий аймагт алга болсон хоёр хүүхдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

 

2018 оны эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол 15 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 35 хувиар буурчээ. Харин насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болох үйлдэл 38 хувиар өсчээ.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин