Төрийн ордны арын цэцэрлэг нээлттэй боллоо
2018-06-21

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн (2018.06.14) чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсөн юм. Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгов. Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06.00-21.00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ичээч ийм шийдвэрийг их хурлаар ярьж байдаг үнэхээр өрөвдөлтэй болжээ.энэ чинь аль эртнээс ард түмний юм байсан шүү дээ.хийх ажлаа олж ядсан хөөрхий энэ 76 мөн ч өрөвдмөөр амьтад шүү.
2018-06-22
zochin:
Ih hurliin darga maani zuv shiidver gargalaa bas Munkh-Orgil gishuundee bayarlalaa huuchin tsag sanagdaj baina
2018-06-21
Б.Энхбат:
ашгүй дээ. урьд нь ийм л бсн. болж дээ. алхам ч гэсэн ард түмэндээ ойртож бна гэж л хэлье дээ.
2018-06-21
irgen:
urd neelttei l baidag baisan, yneheer goe zemzger gazar baisan hyyhed baihdaa bainga tend ochij toglodog l baisan sozializmiin yed saihan baijee, er ni hen haasan um be ichih heregtei shdee, odoo byr saihan orgojyylj tohijuulah heregtei ,,,,
2018-06-21