ДАШТ-2018: Улаан талбайд хөлбөмбөгийн парк нээгдлээ
2018-06-22

 

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ДАШТ-2018-д зориулсан хөлбөмбөгийн парк ажиллаж эхэлжээ.

 

Пүрэв гаригт болсон нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын дэд сайд Ольга Голодец, “Россия-2018”-ын зохион байгуулах хорооны дарга Аркадии Дворкович, ФИФА-ын ерөнхий нарийн бичгийн дарга Фатма Самура, 2010 оны дэлхийн аварга, Испанийн хамгаалагч Икер Касильяс нар оролцжээ.

 

Паркид мастер класс үзүүлбэр, хөлбөмбөгийн оддын гарын үсэг авах ажиллагаа, сонирхогчдын тоглолтууд, хонжворт уралдаан тэмцээн зохиогдох юм байна. Түүнчлэн ДАШТ-ий алтан цомыг байрлуулжээ.

 

 

Хөгжөөн дэмжигчид болон жуулчдын ая тухтай байдлыг хангах үүднээс авто зогсоолуудыг түр хугацаанд хааж, явган хүн явах замуудыг нэмэгдүүлсэн байна.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин