Сэрэмжлүүлэг: Арван настай охин усанд живж, нас баржээ
2018-06-27

Бага насны хүүхэд усанд живж, амь насаа алджээ

Гэрэл зургийг MPA.mn

Тодруулбал цагдаагийн байгууллагад өчигдөр /2018.06.27/ 15.33 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиход 10 настай эмэгтэй Э дөрвөн найзын хамт усанд орж байгаад живсэн байжээ. Улмаар шалгалтын ажиллагааг явуулсан ч ул мөр илрээгүй байна. Хэргийг  Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Ниийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06.26-ны өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт эрлийг түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өглөөний 09.00 цагийн орчимд Яармагийн гүүр орчмоос усанд живсэн охины цогцсыг олжээ.

Сүүлийн өдрүүдэд эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхдүүд усны ослоор амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна.

2018 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7-р сарын 01-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Цаг агаар огцом дулаарч, 32 хэм хүртэл халах тул нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг  Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
saraa:
ee burhan minee, Mongol huuhduud min yamar gazar tursun bolood ingeed eelj daraalan buirhnii oron luu zalarna vee? ter byatshan ursuud mongold tursun ni tednii hohi yum baihdaa. Nuhuug huuhdiidn baiguullaga hunii er geed tom tom yaridag gazaruud, tsagdaa, mergejiliin hyanaltiinhan min haaguur yavna ve? ajilaa hiildee. NIISLELIIN ZASAG ZAHIRGAA GEED BAISHIN NI TOMROOD L BAIHAAS BAIGAA ONOJ AJILLAACH DEE. BI 3 HUUHDUUDEE MONGOL ULSAD TURUULEEGUI. MINII 3 HUUHED HUNIIG UNELDEG HAMGAALDAG GAZAR TURSUN NI IH HUVI ZAYA YUM BAINAA GEDGIIG OILGOLOO.