Техасын эмнэлэгт дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ
2018-06-27

АНУ-ын Техас мужийн Гатесвилл хотноо баригдаж байсан “Coryell Memorial Hospital”-дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 14.30 цагийн орчимд болсон талаар албаныхан уламжлав.

 

Энэхүү гэнэтийн үйл явдлын улмаас нэг хүн харамсалтайгаар амиа алдаж, 12 хүн гэмтэж, ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.

 

Аврагчид гамшгийн бүсээс холгүй байрлах байгууламжуудаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

 

Албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин