Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-06-28

Малчидиргэдэд зориулсан мэдээ:

 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална .

 

2018 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус,  Алтайн өвөр говиор 33-38 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин