Зөв бичих дүрмийн толийг багш нарт тарааж байна
2018-06-29

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт үнэгүй тарааж буй. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Төв аймгийн багш нарт тараажээ. Одоо нийслэлийн есөн дүүргийн багш нарт түгээж эхэллээ.

 

 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд 38 мянган үгийг журамлан оруулсан юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин