Иргэдийн саналыг худалдан авах үйлдлийг таслан зогсоосон гишүүнийг хөнөөжээ
2018-07-02

Мексик улсад энэ амралтын өдөр бүх нийтийн сонгууль зохион байгуулагдсан юм.

 

 

Тэгвэл сонгуулийн санал хураалтын үеэр “Морена” намын гишүүн бусдын гарт амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Амиа алдсан гишүүн Чьяпас мужид сонгогчдын саналыг худалдан авах үйлдлийг таслан зогсоох гэж байхад нь буудан хөнөөсөн  талаар намын албан ёсны цахим хуудаст нийтэлжээ.  

 

Уг хэргээс хэдхэн цагийн өмнө мөн “Хөдөлмөрийн нам”-ын гишүүн Флора Ресендис Гонсалесыг үл таних этгээдүүд гэрийнх нь хажууд буудан хөнөөсөн аж.

 

Мексикчүүд энэхүү сонгуулиар Ерөнхийлөгч, парламентын гишүүд болон орон нутгийн засаг дарга нарыг сонгож буй билээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар Мехико хотын экс захирагч Андре Мануэль Лопез Обрадор 49.1 хувийн санал авч, тэргүүлээд байна.

 

Сонгуулийн кампанит ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 48 нэр дэвшигч бусдын гарт амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин