Азийн сайд нар айлчилж байна
2018-07-03
Гэрэл зургийг MPA.mn

 

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал  энэ сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотгноо зохион байгуулагдана. Энэхүү хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцож  байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцох юм.

 

Үүнээс Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын сайд, дэд сайдууд оролцох юм. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцоно.

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд өнөөдөр: 

09.00 цагт Туушин зочид буудалд “Хурлын өмнөх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт” болно.

16.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын албан ёсны нээлт болно.

18.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин