Майк Помпеогийн Пхеньянд айлчлах тов тодорлоо
2018-07-03

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 5-12 өдрүүдэд Ази болон Европын орнуудад айлчлах гэнэ.

 

 

Тэрбээр энэхүү айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгос улсад айлчлахаар болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээллээ.

 

Майк Помпео ийнхүү Пхеньянд гурав дахь удаагаа айлчлах гэж байна.

 

“Айлчлал энэ сарын 5-нд болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Тэрбээр “Төрийн нарийн бичгийн дарга Пхеньянд хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзахаар төлөвлөөд байгаа” хэмээв.

 

Төрийн нарийн бичгийн дарга дээрх айлчлалаа дуусгаад Токио, Ханой, Абу Даби, Брюссельд айлчлах гэнэ.

 

Тэрбээр Токиод айлчлах үеэрээ Япон болон Өмнөд Солонгосын төлөөлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин