"Үл тасарна” үзэсгэлэн нээгдэнэ
2018-07-06

 

БСШУСЯ-ны  сайдын тушаалаар Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-ны  өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол туургатны улс орнуудаас үндэсний болон орчин үеийн урлагийн уран бүтээлчид, үндэсний үйлдвэрлэгчид, гар  урлаачид, эрдэмтэн докторууд хуран чуулах тус наадмын хүрээнд “Үл тасарна” хэмээн нэрийдсэн Монголын Их Хаадын уран бичвэр, зургийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн түүхийн музейд нээлтээ хийнэ. 

 

Монгол туургатны соёл, урлагийн их наадамд оролцогчид зочид, төлөөлөгчид болон нийслэлийн ард иргэдэд зориулан дэлгэж буй тус үзэсгэлэнг Үндэсний уран бичвэрийн холбооноос санаачлан сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэй Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран бүтээж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин