Шатахууны үнийн өсөлтийн эсрэг СИГНАЛДАНА
2018-07-06

Зам тээврийн бодлогын зөвлөлөөс өнөөдөр шатахууны үнийг бууруулах шаардлагын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Шатахууны үнийг тогтворжуулж, бууруулах шаардлагыг АН-ын Зам тээврийн бодлогын зөвлөл Засгийн газар болон эрх баригч МАН-д хүргүүлэхээ мэдэгдлээ. 

 

 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шатахууны үнийн савлагаа, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд нийгмийг бухимдуулсан, ард олныг ядууруулсан олон удаагийн сөрөг үзэгдлүүд гарсан. 2013-2016 онд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр өсөөгүй. Ийм тогтвортой үнийн орчин иргэд, бизнес эрхлэгчдэд  үнэхээр таатай байсан. Энэ үед “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжиж байсан.

 

Одоо шатахууны үнэ 700 төгрөгөөр нэмэгдчихсэн, дахиад ч нэмэгдэхээр байгаа юм. Шатахуун зарахгүй байна, хязгаарлалттай байна, 95 гэчихээд 92 шахаж байна, хэрэглээний барааны үнэ нэмэгдчихлээ гэх иргэдийн гомдол ихээр ирэх болсон талаар АН-ынхан хурлын үеэр хэлж байсан юм.

 

Мөн тэд  энэ сарын 9-ний өдрийн 12.30, 18.30 цагуудад төв замд нэг минутын турш дуут дохиогоо дуугаргаж эсрэгүүцэл илэрхийлэх аж. Шатахууны нэмэгдэлд тодорхой арга хэмжээ авахын төлөөх энэ тэмцэлд жолооч нарыг нэгдэхийг уриаллаа.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
Шатахууны үнэ нэмээд хэд хонов, тэр хугацаанд олсон ашгаа ард түмэнд буцааж өгөхийг шаардах хэрэгтэй.
2018-07-08
иргэд:
АН- аа дэмжье ,АН засаг бариад үнэ буулгаад,татвар тэглээд,мөн эдийн засгийн өсөлтөө тэглээд,богино хугацаатай өндөр хүүтэй бонд аваад талыг нь оффшорт нууж мартаад ёстой ард түмнийхээ төлөө сайн ажилланаа,амжилт
2018-07-06
m:
hurelsuh shudraga bna gesen yalaa benzinii une duraaraa nemdeg heden durakaa zahirch chadahgui erunhii saidaar yadag yum
2018-07-06
Zochin:
Man iin buleg baritsaalagdaad duugarch chadahgui bgaa yum bishuu buh tatvar teglesen gee bizdee
2018-07-06