Зүүн аймгуудад усархаг бороо орно
2018-07-07

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2018 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин