PC MALL: PHILIPS-ийн засвар үйлчилгээний албан ёсны эрхтэй боллоо
2018-07-08

PC MALL ЗАСВАРЫН ТӨВ НЬ PHILIPS-ИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ БОЛЛОО

 

 

PC Mall электрон барааны сүлжээ дэлгүүр нь 2003 оноос хойш Samsung, Haier, LG, Skyworth, Dell, Apple, Bose, Elko, Daewoo зэрэг дэлхийн №1 брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсын зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдэд хүргэсээр байгаа билээ. 

 

Харин 2018 онд Дэлхийн №1 брэндийн нэг болох PHILIPS брэндийн албан ёсны борлуулагч болж тус брэндийн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголттойгоор зах зээлд худалдаалж байгаа бөгөөд PC Mall албан ёсны засварын төвийн инженерүүдээ Малайз улсын Куала Лумпур хот дахьPhilips компанийн зүүн өмнөд Азийн засварын төвийн сургалтад хамруулан албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн түвшинд сургаж бэлтгэн сертификатаа гардан авлаа.

 

 Иймд та бүхэн Philips-ийн албан ёсны борлуулагчаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ сонгон авах боломжтойгоос гадна Philips компанийн итгэмжлэгдсэн инженерүүдээр багаа бүрдүүлсэн PC Mall засварын төвөөр үйлчлүүлэх боломжтой болж байна.

 

www.pcmall.mn

Утас: 75753535

Shuud.mn
Сонин хачин