Яармагийн гүүр орчмын замын түгжрэл 50-60 хувиар буурна
2018-07-09

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр /2018.07.09/ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зорчих хэсгийг нээж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх 9 дүгээр сард ашиглалтад орох зам талбайн тохижилтын ажил, гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг сайжруулан засварлахыг үүрэг болголоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Мөн гүүрээр өдөрт 20-30 мянган машин зорчиж, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай бөгөөд гүүр нь ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн сэргээн засварлах ажил 07 дугаар сарын 10-наас эхлэнэ. Засварлах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Tegeed xudlaa neg yum yarial baaxan mungu ideerei...
2018-07-09
Замын түгжрэл хувиар буудаггүй юм шдээ. Эрхэм мэргэжилтэнгүүд!!!
2018-07-09
Po:
3r stantsiin ardah zamiig neegeerei nuli bogloo bga shv
2018-07-09