НААДАМ-2018: Хүүхдийн сурын харвааны мэргэчүүд тодорлоо
2018-07-09

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой үндэсний их баяр наадам өнөөдөр хүүхдийн сурын харваагаар эхэллээ.  

 

 

Энэ жилийн наадмын сурын харваанд 150 гаруй хүүхэд оролцож байна. 9-11, 12-14, 15-17 гэсэн насны ангиллаар харваачид өрсөлдлөө. Балчир насны хүүхдүүдийн ангилалд хамгийн бага нь 3 настан байна.

 

Харваачид нийт 32 сум харвах бөгөөд хөвгүүд 45- 65 м, охид 35-55 метрийн зайнаас харвадаг. Мөн энэ жилийн балчир насны харваанд 20 хүүхэд цэц мэргэнээ сорьсон бөгөөд тэд 12-32 метрийн зайд харвасан юм.

 

 

 9-11 насны ангилалд оролцож байгаа Х.Сансармаа, Т.Хаш-Эрдэнэ нартай цөөн хором ярилцлаа. Х.Сансармаагийн хувьд сур харваагаар 3 наснаасаа хойш арван жил хичээллэж байгаа гэнэ. Сур харвааны сайхан зүйл нь сумаа тавиад онох нь гоё бас хасаан дээрээ очоод хүмүүс хасаагаа онлоо гэж гараараа дохио өгч зогсох нь сайхан санагддаг хэмээн бяцхан харваач ярилаа. Мөн тэрбээр сур харваагаар 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалтай аж. Алтан медалаа гурван настай байхдаа авч байжээ. Түүний эмээ нь сур харвадаг байсан учраас дуртай болсноо бидэнд ярилаа.  

 

 

Харин Т.Хаш-Эрдэнэ сур харваагаар хоёр жил хичээллэж байгаа аж. Нагац ах,эгч хоёр маань сур харваагаар хичээллэдэг болохоор дагаад энэ спортоор хичээллэдэг болжээ. Сур харваагаар хичээллэснээр би ухаантай болсон мөн дээрээс нь хүчтэй болох өглөө эрт босдог болсон гэж тэр сур харвааны давуу талыг тодорхойллоо.

 

Ийн явагдсан хүүхдийн сур харвааны 9-11 насны хөвгүүдийн төрөлд Х. Цогбаяр, охидоос  А.Даваадулам, Г. Нандинхишиг, балчир насанд Б.Маргад-Эрдэнэ нар тэргүүн байр эзлэв.

 

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Xarvaachid:
Onoo ni mergen baig minii duu
2018-07-09